Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон.
Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа эхлүүлж, завсарлагагүйгээр явуулж дуусгана. Гар тооллогын ажиллагааг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмсөх ба хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах юм.
“Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх заавар”-ыг баталжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэхүү зааврыг боловсруулахдаа сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхдээ эрүүл ахуйн зохих шаардлага хангасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээ хийх дараалал, хадгалалт, хамгаалалт, хариуцлагын талаарх зохицуулалт оруулсан байна.
Бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй буюу хөгжлийн бэршээлийн улмаас гарын хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй бол энэ талаар тэмдэглэл хөтлөх аж. Тэмдэглэгээ хийх бэх хүний биед болон гадна орчинд хоргүй болох талаар мэргэжлийн байгууллагуудад хандан баталгаа, дүгнэлт гаргуулна.
СЕХ-ны хуралдаанаар сонгууль ажиглах журмыг шинэчлэн баталж, сонгууль ажиглаж буй бүх ажиглагч ёс зүйн дүрэм мөрдөн ажиллахаар болов. Журамд сонгуулийн санал авах ажлын явцыг цахимаар болон хяналтын камераар ажиглах зохицуулалтыг тусгажээ.
Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-03-12 202.9.46.144
MANiin songuuliin horoo aidgaa avdrandaa hiij dee. Het olonhiin nairuulsan soguuli geh shouwg furan feer ni gatsaah neg l arga baina. Songuuliar sanal yaaj hulgaildagiig daanch denduu medne.
Зочин 2021-03-12 66.181.161.45
Булхай хийе гэвэл гар арга нь хамаагүй хялбар бөгөөд яаж ч холиох боломжтой учраас энэ чинь буруу шийдвэр байна даа!!! Сонгуулийн дараа ялагдсан тал нь тас гүрийгээд маргаад хэвтчихнэ дээ!!! Тэгээд зунжин намаржин хэрүүл болно!!!
Зочин 2021-03-12 59.153.113.107
Khuuk har mashind l nsidaj bgaa ard tumen ugaasaa Khuukiig demjihgui tiimees zuvhun luivriin songuuli boloh ni todorhoi shuudee
Зочин 2021-03-12 192.82.91.123
малаа тоолохдоо будгаар будах тохиолдол байдаг л байх .гэхдээ хүнээ будгаар тэмдэглэдэг .бид мал биш хүн.цхим систем итгэлгүй гэж үү?би цахим систем д итгэхийг хүсч байна.тайлбарлах байлгүй.
Иргэнг 2021-03-12 192.82.70.112
Сонгуулийн санал тоолдог хар машин алдаа гаргадаггүй юм байна лээ. 100% баталгаатай гэсэн ч болно. Яахав гараар тоолж хяянаж болох л юм.
жанхуу л луйвар гаргана 2021-03-12 103.212.119.224
Өмхий төвд тайрдас н**ш жанхуу л луйвар гаргана. Өөр луйвар гаргах хүн байхгүй.
Зочин 2021-03-12 192.82.87.60
Маш зөв. Сонгууль аль болох зөрчилгүй, олон түмний санал сонгуулиар зөв гарах хэрэгтэй.
Зочин 2021-03-12 202.131.225.197
Гараар тоолно гэдэг чинь жинхэнэ будлиан орно оо л гэсэн үг. Дэвшилтэт технологи, хөгжлийн эсрэг тийшээ явж байгаа улс орон манайх л байхдаа.
зочин 2021-03-12 64.119.20.86
Маш зөв. Давхар тоолох хэрэгтэй. Сайн байна.
Зочин 2021-03-12 103.229.121.119
programiig ni oorchilchihvol garaar toolood yamar nemer bhav de
Зочин 2021-03-12 202.126.88.200
Tiimee, programmiig ni l hyanah heregtei ! Programming ni yanzalchihval mashinii toollogo, gar toollogo 2 zuruhgvi sh dee !
монгол 2021-03-12 192.82.73.23
21 дүгээр зууны монголчууд орчин үеийн технологид итгэхгүй гар аргаар тоолох бөө лам руугаа явах, өдөр харж үсээ засуулах мэтийг л хөгжүүлж байх шив
Зочин 2021-03-12 66.181.182.73
Иргэдийг мал шиг будагаар тэмдэглэж хүний эрхэд халдахаа зогсоо
Зочин 2021-03-12 192.82.87.60
Юуны чинь мал. Тэмдэглээ хийж, зөрчил гаргахгүй болгосон нь зөв.
zochin 2021-03-12 124.158.107.17
Koronagaa yaaya gejij uhsenii chini songuuli ve