Английн шүүх хэт таргалалттай хүүхдүүдийг асрамжийн газарт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Английн шүүх хэт таргалалттай хүүхдүүдийг асрамжийн газарт шилжүүлэв

Английн шүүх хэт таргалалттай хүүхдүүдийг асрамжийн газарт шилжүүлэв

Ядуу буурай орнуудад эцэг, эх нь хүүхдээ тэжээж чадахгүй байх асуудал түгээмэл байдаг бол хөгжингүй орнуудад эсрэгээрээ хэт дураар нь байлгаж, жингийн илүүдэлтэй болгох асуудал газар аваад байгаа билээ. Английн Баруун Сасикс мужийн шүүхээс нэг айлын хэт таргалалттай өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж, асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Эхэндээ мужийн нийгмийн ажилтнууд хүүхдүүдэд биеийн жингээ хянах “Fitbit” хэмээх төхөөрөмж зүүлгэж, фитнест явах эрх өгч, эцэг эхийг нь зөв амьдралын хэв маяг, эрүүл хооллолтын талаар хүүхдүүддээ мэдлэг олгох зөвлөмж өгчээ.

Хэдэн сарын дараа байдал улам дордож, хүүхдүүдийн биеийн жин улам нэмэгдсэн учир нийгмийн ажилтнууд эцсийн арга хэмжээгээ авч, хүүхдүүдийг эцэг, эхийнх нь халамжаас гарган, асрамжид шилжүүлэхээр шүүхэд хандсан байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Их Британид 74 хүүхдийг ийм шалтгаанаар асрамжийн газарт шилжүүлснийг албаны хүмүүс онцолжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж