АХБ-наас сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

АХБ-наас сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

АХБ-наас сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулсны 30 жилийн ой энэ онд тохиож буй юм. Уг донор байгууллага нь Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжих хүнд үеэс эхлэн манайд үйл ажиллагаа явуулж, эрчим хүч, барилга хот байгуулалт, боловсрол зэрэг эдийн засгийн салбарт олон үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн билээ.

АХБ-наас 30 жилийн ойгоо тэмдэглэх хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь сэтгүүлчдийн дунд зарласан “Ковидын дараах шинэ эхлэл” нэртэй эдийн засгийн нийтлэлийн уралдаан юм.

Тус банкныхан өнөөдөр “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ынхтай хамтран цахим хэлэлцүүлэг зохион байгуулах үеэрээ энэ талаар мэдээлэв. Цахим хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчид АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болдоос эдийн засгийг идэвхжүүлэх 10 их наядын төлөвлөгөө болон цаг үеийн бусад асуудлаар тодруулж, санал солилцлоо. Тэрбээр уралдаанд оролцоход анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Үүнд:

  1. Хэвлэмэл (сонин, сэтгүүл) болон цахим бүтээл (цахим хуудас)
  2. Радио, телевиз, видео сайтын нэвтрүүлэг
    • Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны 3-р сарын 12-ноос 4-р сарын 16-ны хооронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх.
    • Өгөгдсөн сэдвийн хүрээнд туурвисан сэтгүүл зүйн аль ч төрлийн бүтээлийг хүлээн авах бөгөөд бүтээлд ямарваа нэгэн хэмжээ заахгүй.
    • Уралдаанд оролцогч нь нэг болон түүнээс дээш тооны бүтээл ирүүлэх боломжтой.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    • Уралдаанд ирүүлэх бүтээлийг өгөгдсөн сэдэв болон асуултуудын хүрээнд бэлтгэсэн байх.
    • Сэтгүүл зүйн үндсэн зарчим, шаардлага шалгуурыг хангаж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдсөн байх.
    • Бүтээл нь олон нийтэд анх хүрсэн хэлбэрээрээ байх. Засвар оруулсан, өөрчилсөн бүтээлийг уралдаанаас хасна.
    • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээгээгүй бүтээлийг уралдаанд хамруулахгүй

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ

Бүтээлийг 2021 оны 4-р сарын 16-ны өдрийн 22.00 цаг хүртэл gganzorig@adb.org имэйл хаягаар хүлээн авна. Бүтээлээ ирүүлэхдээ имэйлийн гарчиг хэсэгт “Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд” гэж хаяглана уу. Имэйлд дараах мэдээллүүдийг дурдсан байх. Үүнд:

    • Уралдаанд оролцогчийн нэр, хэрэв багаар оролцож буй бол багийн гишүүдийн нэр, тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг
    • Утасны дугаар
    • Бүтээлийг нийтэлсэн, түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр
    • Хэвлэн нийтлэгдсэн, түгээсэн он, сар, өдөр
    • Нийтлэл, нэвтрүүлгийн нэр, хэрэв цуврал бүтээл бол цувралын дугаар

Хэвлэмэл болон цахим хуудасны бүтээлийг бичиг, зураг тод харагдахуйц PDF файлаар хавсаргаж ирүүлнэ. Ингэхдээ бүтээлийн хэвлэн нийтлэгдсэн огноо тодорхой харагдах ёстойг анхаарна уу. Мөн холбогдох линкийг хавсаргаж болно.

Радио, телевиз, видео сайтын нэвтрүүлгийн хувьд YouTube болон бусад сайтын URL холбоосыг ирүүлнэ. Мөн бүтээлийн бичвэрийг хавсаргаж болно.

ШАЛГАРУУЛАЛТ

АХБ-ны удирдлага, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын төлөөлөл болон бие даасан экспертүүдээс бүрдэх үнэлгээний баг бүтээлүүдийг шүүж, шилдэг бүтээлийг шалгаруулна. Шилдэг бүтээлийн эздийг 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр зарлана.

Бүтээлүүдийг бүтээлч хандлага болон шинэлэг байдал, хөндсөн асуудлын ач холбогдол, илэрхийлэл, уралдааны зорилгод нийцсэн эсэх, судалгааны үнэн бодит байдал болон чанар, мэргэжлийн хэм хэмжээг баримталсан байдал болон уншигч, үзэгч, сонсогчид үзүүлэх нөлөөлөл зэрэг шалгуураар үнэлнэ. Үүнд:

Шалгуур (Эзлэх хувь)

Бүтээлч хандлага болон шинэлэг байдал 30%

Хөндсөн асуудлын ач холбогдол, түүнийг илэрхийлсэн байдал 20%

Уралдааны зорилгод нийцсэн эсэх 20%

Судалгааны үнэн бодит байдал болон чанар 10%

Мэргэжлийн хэм хэмжээг баримталсан байдал 10%

Уншигч, үзэгч, сонсогчид үзүүлэх нөлөөлөл 10%

ШАГНАЛ

  1. Шилдэг Нөлөөллийн шагнал: Төрөл тус бүрээс шилдэг нэг бүтээлд тус бүр 3.000.000 төгрөг
  2. Шилдэг Санаачилгын Шагнал: Төрөл тус бүрээс шилдэг нэг бүтээлд тус бүр 2.000.000 төгрөг

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж