Хямд дарсыг үнэтэй гэж итгэвэл илүү дээр амтагддаг болохыг баталжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Хямд дарсыг үнэтэй гэж итгэвэл илүү дээр амтагддаг болохыг баталжээ

Хямд дарсыг үнэтэй гэж итгэвэл илүү дээр амтагддаг болохыг баталжээ

Хэрвээ зочдоо үнэтэй дарсаар дайлж, сайхан сэтгэгдэл төрүүлмээр байвал заавал үнэтэй дарс авалгүйгээр байгаа дарсаа үнэтэй хэмээн итгүүлэхэд хангалттай хэмээн сэтгэл судлаачид “шивнэжээ”.

Швейцарийн Басел их сургуулийн эрдэмтдийн баг судалгаа хийж үзсэний үр дүнд хямд дарсыг үнэтэй хэмээн үнэмшиж уувал сайхан амтагддаг хэмээн дүгнэсэн байна.

Судалгаа хийхдээ эрдэмтэд сайн дурын оролцогчдод гурван өөр итали дарс уулгаж туршчээ. Тэдгээр дарснууд нь 8 паунд, 25 паунд, 50 паундын ялгаатай үнэтэй аж. Гэвч судлаачид оролцогчдод мэдэгдэлгүйгээр дарснуудын үнийн шошгыг өөрчлөн наажээ.

Тийнхүү туршиж үзэхдээ хамгийн хямд дарсны үнийг зохиомлоор хамгийн өндөр болгон нэмж оролцогчдод уулгахад нөгөө хоёр дарснаас илүү таалагдсан аж. Харин үнийг нь нуусан хамгийн өндөр үнэтэй дарсыг хүмүүс таньж чадаагүй ч амт, чанарыг нь үнэлсэн байна.

Зарим дарсны үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ хаямд үнээр олныг зарж ашиг олдог бол зарим нь үнэ дээрх байдлаар хүнд нөлөөлдгийг эртнээс анзаарсан учир албаар бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулдаг байжээ.

Судалгаанд дарсны мэргэжлийн бус 140 хүн оролцож, тус бүр зургаан хундага дарс амталсан аж. Оролцогчдод эхлээд гурван дарсны үнийг хэлэлгүйгээр нэг нэг хундагыг амсуулж, түүний дараа заримд нь жинхэнэ үнийг нь хэлж, заримд нь худал үнэ хэлж, гурван дарснаас нэг нэг хундага уулгажээ.

Үр дүнд нь оролцогчдын санал дөрөв хуваагдсан байна. Зургаан хундагыг нэг бүрчлэн амссаны дараа оролцогчид хувь хувьдаа дүгнэлт хийн, дарснуудыг сайн, муугаар нь жагсаан бичжээ.

Дарснуудын үнийг мэдэлгүйгээр амталсны дараа оролцогчид чухам аль дарс нь илүү дээр вэ гэдэгт санал нийлэхгүй байв. Тэр ч байтугай дарснуудын үнийг зөрүүлэн хэлж амсуулсан оролцогчид бүгд хамгийн үнэтэй хэмээн итгүүлсэн хамгийн хямд дарсыг нэгдүгээрт бичжээ. Үүнээс эрдэмтэд дарсны үнэ тухайн хүний таашаалд хүчтэй нөлөөлж байна хэмээн дүгнэсэн аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж