УИХ-ын гишүүд давуу эрх эдлэн, гурван вакцинаас сонгож хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд давуу эрх эдлэн, гурван вакцинаас сонгож хийлгэнэ

УИХ-ын гишүүд давуу эрх эдлэн, гурван вакцинаас сонгож хийлгэнэ

Ирэх Даваа гариг (2021.03.15)-т УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахаар болжээ. Ингэхдээ гишүүдийн сонголтоор вакциныг хийх тул өнөөдрөөс саналыг нь авч, Даваа гаригаас вакцинжуулах юм байна.

Манай улс одоогоор гурван төрлийн вакциныг тусламжаар оруулж ирсэн. Тодруулбал, AstraZeneca (БНЭУ), Синофарм (БНХАУ), Спутник (ОХУ) гэсэн вакцины нөөц байгаагаас одоогоор иргэдэд сонголтгүйгээр зөвхөн AstraZeneca вакцинаар дархлаажуулж байгаа билээ.

Өнөөдөр (2021.03.12)-өөс "AstraZeneca вакциныг Европын найман улс хэрэглэхээ түр хойшлуулсан талаарх мэдээлэл гаднын хэвлэлүүдээр гарсан. УИХ-ын гишүүдийн хувьд ард түмнээсээ давуу эрх эдлэн, сонголтоор вакцин хийлгэх нь. Зарим гишүүн БНХАУ-ын "Синовак" вакциныг хийлгэх сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бий.

Дашрамд дурдахад, Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт 17 дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс өнөөдөр(2021.03.12)-ийн байдлаар 71144 хүн вакцинжуулалтад хамрагдаад буй юм. Өчигдрөөс боловсролын байгууллагын багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж