2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 850,354,455.12 төгрөгийн үнийн дүн бүхий 2,019,279 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN+15.00%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -15.00%) болон "Атар-Өргөө" ХК (ATR -8.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 107,166 ширхэг нэгж эрхийг нийт 20,641,301 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.58 хувиар өсөж, 33799.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,609,927,226,759.11 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ