УЕПГ: Хэвлэлээр мэдээлсэн гэмт хэргүүдийг шалгана

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

УЕПГ: Хэвлэлээр мэдээлсэн гэмт хэргүүдийг шалгана

УЕПГ: Хэвлэлээр мэдээлсэн гэмт хэргүүдийг шалгана

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр (2021.03.12) мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хэлтсийн дарга Ц.Ариунболд мэдээлэхдээ “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргүүд удаан шалгагдаж байна. Үүнд хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд оролцлоо гэх мэдээлэл гарсан.

Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр тушаал гаргаж, ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн хэргүүд болон одоо мөрдөн шалгах байгууллагаар шалгагдаж байгаа, хууль хяналтын байгууллагын ажилчид холбогдсон хэргүүдийг хянаж, түргэн шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Энэ ажлын хэсэг хэргүүдийг судалж, орон нутгийн прокурорын байгууллагуудад чиглэл өгч ажиллана. Шаардлагатай зарим нэг хэргийг татан авч, хянаж шалгана. Энэ ажлын хүрээнд гомдол гаргагч, хяналт тавьж буй мөрдөгчид, иргэдээс тайлбар авахаар төлөвлөж байна" гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж