ОХУ: NASA "Союз" хөлөг ашигласаар буй нь дотоодын пуужиндаа итгэхгүй байгаагийнх

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

ОХУ: NASA "Союз" хөлөг ашигласаар буй нь дотоодын пуужиндаа итгэхгүй байгаагийнх

ОХУ: NASA "Союз" хөлөг ашигласаар буй нь дотоодын пуужиндаа итгэхгүй байгаагийнх

АНУ сансрын нисэгчээ ОХУ-ын "Союз" хөлөгт дайн олон улсын сансрын станцад хүргэх суудал захиалсны дараа Оросын сансар судлалын "Роскосмос" агентлагийн удирдагч Дмитрий Рогозин “АНУ-ын дотооддоо бүтээсэн пуужингууд одоо хэр нь найдваргүй байгаа бололтой” хэмээн ярьжээ.

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 2011 оноос өнгөрсөн жилийг хүртэл өөрсдөө боломжгүй учир сансрын нисэгчдээ олон улсын сансрын агентлагт хүргэхдээ Оросын "Союз" хөлгийг ашигласан билээ. Харин 2020 оны тавдугаар сард Илон Маскын "Space X" компанийн бүтээсэн дахин ашиглах боломжтой хөлөг хоёр сансрын нисэгчийг олон улсын сансрын станцад хүргэсэн юм. Тийнхүү америкчууд есөн жилийн хугацаанд анх удаа дотооддоо бүтээсэн сансрын хөлгөө нэг удаа ашигласан.

Ажиглагчид тус үйл явдлыг АНУ цаашид өөрсдийн бүтээсэн сансрын хөлгийг ашиглах эхлэл хэмээн дүгнэж байсан ч NASA дахин Москвагаас тусламж хүссэн байна.

"Роскосмос" агентлагаас энэ долоо хоногт мэдээлснээр, 2020 оны сүүлээр АНУ энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд олон улсын сансрын станцад очих ажилтай сансрын нисэгч Марк Ванде Хейд зориулан "Союз МС-18" хөлөгт нэг суудал хадгалахыг хүссэн аж. Тус агентлагийн мэдээлж байгаагаар, АНУ хэт хоцорч суудал захиалсан нь Оросын сансрын нисэгчдийн төлөвлөгөөнд саад, төвөг учруулсан хэрэг болжээ. Гэвч "Роскосмос" хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу захиалгыг аргагүйн эрхэнд хүлээн авсан байна.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, 2011 оноос өмнө АНУ, ОХУ хоёр улс сансрын нисэгчдээ сансарт илгээхдээ нэг нэгнийхээ хөлөгт дайгдаж байхаар гэрээ байгуулжээ. Өнгөрсөн жил АНУ-ын тал "Роскосмос"-той ярилцаж, дээрх гэрээг сэргээхийг хүссэн аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж