Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалах яаманд ажиллалаа | News.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж байгаа инноваци, шинэ бүтээл, оновчтой санал шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо, мэдээлэлтэй танилцлаа. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд дэвшил гаргасан.

2020 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн зориулалттай хөнгөн хуягласан байлдааны машины эхний загвар болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн шинэ загвар бүтээж, дотооддоо цэргийн зориулалттай техник үйлдвэрлэх үндэс суурийг тавьсан гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбяр хэлэв. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, салбарын галын боломжийг нэмэгдүүлэх болон салаа, тасгийн сургалт, бэлтгэлд ашиглах бүтээлийг танилцуулав.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд наалдацтай, хөгжлийн бодлогод нийцсэн, инновацид суурилсан, хөрөнгө хэмнэсэн бүтээлч ажлыг дэмжинэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Дараа нь сайд Г.Сайханбаяр, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар товч мэдээлэл өгөв.

2021-2024 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд тэргүүлэх ач холбогдолтой 12 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал агаарын хилийн хяналтыг сайжруулах технологийн шинэчлэл хийх, Агаарын цэргийг дунд оврын нисдэг тэргээр хангах,  Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын “Дата төв”, Баян-Өлгий аймагт цэргийн II шатны эмнэлэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нэгдсэн лабоатори болон “Жишиг цэргийн хотхон” байгуулах, “Налайх” аэродромын үндсэн зурвасыг сэргээн засварлах зэргийг дурдаж болно.

Зэвсэгт хүчин стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт хувь нэмрээ оруулах, тэр дундаа “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, кибер аюулгүй байдлын системээ бусад байгууллагатай хамтарч хийх, улс төрөөс ангид байх, цэргийн албанд сахилга, хариуцлагыг чангатгах, ялангуяа алба хаагчдын дунд зүй бус харилцаа, зөрчил байх ёсгүйг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-12 66.181.161.44

Үлийгээ шиншилж яваа юм бол Өмнөх ажлаа л хиймээр байх юм Ахыгаа дуурайгаад хаа сайгүй ёсолсон бас хуурамч хурандаа болох гээ юм болов уу

Avatar

irgen 2021-03-12 66.181.161.54

ene yaam ehleed goyo baishintai boloh n chyhal bna y, esvel deglelt,yalzarsan yos zuigui baidlaasaa salah heregtei bna y. ene nuhud erembe daraag n oilgodggui yum baih da

Avatar

Буулгаад үзээрэй 2021-03-12 79.98.213.82

БХЯ-ны байшинг сэргээн засварлахгүйгээр буулгаад үзээрэй. Өршөөхгүй шүү. ТЕГ-с жишээ авч хуучин, түүхэн байраа хадгалж байгаач

Avatar

Зочин 2021-03-12 202.126.89.14

нураавал таарна. монголын ард түмний татварт төлсөн мөнгөөр үр ашиггүй үйл ажиллагаа явуулдаг хоолны савнуудыг тэжээдэг сав.

Avatar

Зочин 2021-03-12 202.9.47.7

Фашист

Avatar

Зочин 2021-03-12 64.119.19.105

ЭНЭ БАНДИ ЦЭРЭГТ ЯВСАН УУ?

Avatar

Зочин 2021-03-12 202.179.21.238

Ouyn Erdene ee Zevsegt Huchin huulia sahin mordono. Chi harin huulia mordoh hundleh yostoi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж