Какүрюү М.Ананд зодог тайлах уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд зодог тайлах уу?

Какүрюү М.Ананд зодог тайлах уу?

Мэргэжлийн сүмогийн харү башё ирэх Ням гаригт Токио хотод эхэлнэ. Харамсалтай нь, ёкозүна Какүрюү М.Ананд оролцох боломжгүй болжээ. Энэ талаар аваргын дэвжээний багш Мичинокү өчигдөр (2021.03.11) мэдэгдсэн бөгөөд түүний хэлснээр Какүрюү М.Анандын зүүн өвдөгний бэртэл бүрэн эдгэрээгүй, барилдахад бэлэн болоогүй ажээ. Ийнхүү ёкозүна Какүрюү М.Ананд таван башё дараалан барилдаж чадахааргүй боллоо.

Өнгөрсөн оны сүүлээр сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо болон Какүрюү нарыг башё их өнжиж, барилдахгүй байна хэмээн анхааруулга өгөөд амжсан. Бөхчүүдийг эхлээд урамшуулж, дараа нь анхааруулж, эцэст нь хүчээр зодог тайлуулдаг хатуу дэгтэй.

Магадгүй хоёр ёкозүна цаашдаа башёг бүрэн дуусгалгүй орхиж, өнжөөд байвал хүчээр зодог тайлах эрсдэлтэй. Энэ талаар Мичинокү ояката ярихдаа “Би үүнд бэлтгэлтэй байгаа. Эхлээд сүмогийн холбооноос юу гэж хэлэхийг нь сонсох болно. Үүний дараа Какүрюүтай ярилцана” хэмээжээ.

Какүрюү М.Ананд хамгийн сүүлд 2020 оны харү башёд л бүтэн барилджээ.

Харин гурван башё дараалан өнжөөд буй Хакүхо М.Даваажаргалын хувьд ирэх башёд зодоглоно гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ оны эхний хацү башёд оролцох байсан ч Covid-19 авч, өнжсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж