Трампаас бусад Ерөнхийлөгч нар вакцин хийлгэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Трампаас бусад Ерөнхийлөгч нар вакцин хийлгэхийг уриаллаа

Трампаас бусад Ерөнхийлөгч нар вакцин хийлгэхийг уриаллаа

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампаас бусад өдгөө амьд буй өмнөх бүх Ерөнхийлөгч нэгдэж, хамтдаа ард иргэддээ вакцин хийлгэхийг уриалахаар болжээ.

Цар тахлын эсрэг вакцины талаар зөв боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд Ad Council байгууллага Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон, Жимми Картер нартай хамтран хэд хэдэн цуврал сурталчилгаа хийн олонд түгээжээ. Учир нь зарим барууны талыг баригч байгууллагууд болон хүмүүсийн тарааж буй, вакцины талаарх элдэв худал мэдээллүүд ард иргэдийн дунд хурдан тархаж, вакцины үнэлэмжийг бууруулсаар байгаа юм.

Тус байгууллага ард иргэдэд "Вакцин аюулгүй, үр дүнтэй" гэдгийг батлахын тулд өмнөх Ерөнхийлөгч нар болон тэргүүн хатагтай нарыг оролцуулсан хоёр ч сурталчилгаа бэлдэн, олны хүртээл болгожээ. Гэвч сурталчилгаан дээр хамгийн сүүлд суудлаасаа буусан Дональд Трамп харагдсангүй.

Нэг сурталчилгааны бичлэг дээр Обама, Буш, Клинтон нар хоорондоо вакцины тухай баримтуудыг ярилцаж, америкчуудыг вакцин хийлгээрэй хэмээн уриалж буй нь гарах аж. Тухайлбал, Обама “Удахгүй бүх нийтийг вакцинжуулж эхэлнэ” хэмээхэд Буш үргэлжлүүлэн “Шинжлэх ухаан бол найдвартай. Эрдэмтэд эдгээр вакцинуудад зохих туршилтыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, аюулгүйг нь баталсан. Вакцин таныг болон таны хайртай хүмүүсийг үхлийн аюултай цар тахлаас хамгаална” хэмээн ярих аж.

Мөн тэд вакцин тариулах нь АНУ-ын амьдралыг хэвийн болгох, цаашид улам хөгжихөд тун шаардлагатай эхний чухал алхам хэмээн тайлбарласан байна. Харин дараагийн сурталчилгаан дээр бүх тэргүүн хатагтай нөхрүүдийнхээ хажууд маскаа зүүн суугаад, вакцин тариулж буй нь гарах аж.

Хэдийгээр Трамп эдгээр сурталчилгаануудад оролцоогүй боловч хувийн зүгээсээ хүмүүст уриалга хүргэжээ. Тэрбээр “Хэрвээ намайг суудлаасаа буувал вакцин тариулна хэмээж байсан хүмүүс үгээ санаж байгаа гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна. Трамп Меланиа хоёр Цагаан ордныг орхихынхоо өмнө нэгдүгээр сард амжиж вакцин тариулсан билээ. Харин Жо Байден тангараг өргөхийнхөө өмнө олны нүдэн дээр вакцин тариулсан юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж