Covid-19-ийн түр хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн түр хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардав

Covid-19-ийн түр хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардав

Covid-19-ийн түр хуулийн нөлөө ломбардын эрх ашгийг хохироож байгаа тухай Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбооноос өнөөдөр (2021.03.12) мэдээлэл хийлээ. Тус түр хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардын хүүг гурван хувь, алдангийг өдөрт 0.2 хувь болгож, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн.

Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчид дээрх хуулийг Үндсэн хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, ШӨХТГ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаарджээ.

Дээрх хууль нь барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчдийг зардлаа нөхөж чадахгүй, цаашлаад хаалгаа барихад хүргэж байна. Энэ хэвээр үргэлжилбэл долдугаар сар хүртэл хэдэн ломбард хаалгаа барихыг мэдэхгүй. Ингэснээр хар зах зээл, мөнгө хүүлэлт бий болох эрсдэлтэй гэв.

Албан бус тоогоор Монгол Улсад 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 300 орчим нь хаалгаа бариад байгаа ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж