Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн "төлөөлөгч" болов | News.MN

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн "төлөөлөгч" болов

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн "төлөөлөгч" болов

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн "төлөөлөгч" болов

Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар болжээ. Нэгэн цагт Монгол ардын намын гишүүн байсан, УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, нам нь 2020 оны сонгуульд нэр дэвших тойрог өгөөгүй учраас өөрөө бие дааж, Булган аймагт өрсөлдөж байсан Б.Гүнбилэг хуульчийн хувьд Ерөнхийлөгчийн Цэцэд хандсан асуудлыг төлөөлж, ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой эсэх асуудал маргаантай, энэ асуудлыг Цэц шийдэх ёстой. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд ч жилийн өмнө Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой эсэхийг Цэц шийднэ хэмээн ярьж байсан юм. Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн  сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур, нэн шүүмжлэлтэй хандаж байна.

Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, бүдүүлгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улс төрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно. Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчим, үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна” гэжээ.

Хоёр хоногийн өмнө хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж ярилцлага өгсний шалтгаан өнөөдөр ил болсон нь энэ. Нэг жилийн дотор түүний байр суурь ингэж өөрчлөгдсөн нь МАН-ын олон хүний анхаарлыг татсан сурагтай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-12 66.181.188.83

Нэр дэвшээд ч нам нь дэмжихээргүй болсон юм шиг

Avatar

你好 ТОВАРИЩ 2021-03-12 191.96.97.58

Миеэ луухааны хуульч орос Женкод зөвлөлгүй яахав.Монголыг яаж сөнөөх вэ гэж.

Avatar

AN 2021-03-12 150.129.143.21

MAN-ii gar hul bolson Huulich uu. AN-d Huulich baihgui yu?
ochij ochij M. Enhboldiin hajuudah bsg

Avatar

Зочин 2021-03-12 103.212.116.242

МУИС-ын хуулийн анги төгсөгчид гэж биеэ тоосон зарим нэг гарууд байна. Бусад хувийн хэвшлийн сургуулиа үгүйсгэсэн доош нь хийсэн, хэт би төвтэй хэсэг бүлэг гаруудын төлөөлөл

Avatar

Зочин 2021-03-12 64.119.22.143

Х.Баттулга ч үнэхээр боловсон хүчний нөөцгүй юм байна даа. Бадар бариад ирэхэд нь дуун дээр авч л байдаг. Тэгээд энэ Б.Гүнбалай ҮХЦ-ийг давж гарна гэж өөртөө яасан итгэлтэй байнаа. "4 жил ерөнхийлөгчөөр ажлаад 6 жилээр нэг л удаа сонгогдож болно" гэсэн заалт өмнөх болон одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль хоёрын хаана нь тийм заалт байгаа юм бэ? 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ та минь ээ. Ардчилалд шилжсэн гэх 1990 оноос хойшх 30 жилд байгаагүй

Avatar

Зочин 2021-03-12 66.181.161.62

Пялдага нөхө үү үгүй юу. Жэнок их мөнгө амлаж, гэхдээ жэнок чинь итгэж болохгүй хүн шүү дээ

Avatar

Зочин 2021-03-12 64.119.22.143

4 жил нэг удаа, 6 жилээр нэг удаа 10 жил ёрөнхийлөгчөөр ажиллаж болно гэсэн тийи эрхзүйн заалт хаана байгааг хайгаад ерөөс олсонгүй. Б.Гүнбалай тайлбар хийх дуртай хүн үүнд л тайлбар хийгээд өгөөч.

Avatar

Зочин 2021-03-12 64.119.22.143

Олон долоон юм гоншигнолгүй Монгол Улсын ерөнхийлөгчөөр 10 жил ажиллаж болно гэсэн эрхзүйн заалт хаана байгааг л гаргаад ирдээ. Бусад маргаанаа ардаа тавьяа. Тийм л их сүрхий хуульч юм бол үүнд л тайлбар өгчих. 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэдэг чинь л диктатур буй болно гэсэн үг шүү дээ. Ардчилсан Монгол Улсын тухай ярих ч юм биш

Avatar

Зочин 2021-03-12 64.119.22.143

Бадар барьж ажилтай болдог болж дээ. Урвагч энэ этгээдийг уг нь М.Энхболдтой нь хамт Х.Баттулга У Хүрэлсүхтэй нийлж унагааж байсан юм сан. Ингэж иөрөл арилжих гэж. Ажил төрөл, эрх мэдлийн төлөө бурхан буг чөтгөрийн алинтайн ч хамаагүй нөхцдөг гэж үнэн юм даа. Үхсэн хатсны чинь жинхэнэ хуульч. Үндсэн хуулийг энэ этгээд тайлбарладаг болоо юу. М.Энхболдын тагнуул шүү дээ. Зүсээ өөрчилсөн шударга бусын хонгилын биет төлөөлөгч

Avatar

Зочин 2021-03-12 66.181.161.63

Жинхэнэ хуульч хүн ямарч цаг үед хэний ч өмнө хуулиа л баримталдаг. Эрхэм Гүнбилэг танаа амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-03-12 202.9.46.18

Болдбаатар багшаа наад хүүдээ хэлж засаж залруулаачээ. Улс төрч хүн ноён нуруутай, цэгц шулуун, ашиг сонирхлын ямарч асуудалгүй, байхыг та сургадаг биз дээ. Аавынхаа нэрийг хөөдсөн задарсан тархи гарч ирэвүүдээ.

Avatar

dash 2021-03-12 64.119.22.21

ХООЛ НЬ ИХЭДСЭН ГӨЛӨГ ХАА САЙГҮЙ ХЭВТЭХ ЮМ ДАА МӨНГӨ Л ОЛДОЖ БАЙВАЛ ХЭНТЭЙ Ч ХАМААГҮЙ НИЙЛЭХ НОХОД ЭЛБЭГ БОЛЖ БАЙГАА ЦҮВҮҮН ЦАГ БОЛЖЭЭ

Avatar

зочин 2021-03-12 64.119.16.237

ОДООГИЙН ЗАЛУУЧУУД АШИГ ХОНЖООНЫ ТӨЛӨӨ БОЛ ЭХ ОРОН БАЙТУГАЙ8 АМИА Ч ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ БОЛСОН НҮНЖИГГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. САЙН ХҮМҮҮС ЦӨӨХӨН, СААР НЬ ДЭНДҮҮ ОЛОН БОЛЧИХСОН БУЗАР ЦАГ ҮЕ ЮМ ДАА.ХАРАМСМААР БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2021-03-12 43.242.242.189

Энэ муу чинь бас нэг Гүнбалай байжээ

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-03-12 202.21.109.34

Ардын намын гишүүн УИХ-ын гишүүн байсан…Булганы шар Ж.Болдбаатарын хүүхэд шүү дээ..

Ардчилсан намд сайн юм хийхгүй дээ……

Сэрэмжтэйхэн л байгаасай даа….Хэдийд ээ Ардчилалд хайртай болчихов оо доо..??!!!!!!!!

Avatar

Зочин 2021-03-12 202.21.100.210

Өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй цүнх барьж мөрөөдлөө биелүүлэх гэсэн нөхөдийг төмс ухах ажил хийлгэвэл таарна

Avatar

Иргэн 2021-03-12 202.126.89.112

Саяхан УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх хийж байсан чинь одоо ялсан талд нь урвачихаж байгаамуу? Ямар муухай туйлбаргүй залуу вэ? Дараа нь хэнд урвах уу?!

Avatar

Зочин 2021-03-12 64.119.22.143

Энэ урваач шарваач М.Энхболдын гөлөг яасан гэж Х.Баттулгад зөвлөх болж байнаа. М.Энхболдыг Б.Гүнбилэгтэй нь хамт Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүн хэмээн У.Хүрэлсүхтэй нийлж унагаагаа биз дээ. Өнөөг хүртэл ажилгүй явж байгаад ажиотай болж байгаа юм байх даа. Гэхдээ энэ тэнэг халзан Үндсэн хуулмйг тайлбарлахгүй шүү дээ. Нөгөө талд Х.Батиулгад үнэхээр боловсон хүчний нөөц алгаа. Ёстой хөөрхий зайлуул даа. Ийм урвагч нар итгэж болохгүй дээ. Бадар барьж ажлын байртай болдог болж дээ

Avatar

Зочин 2021-03-12 64.119.22.143

ИЙМЭЭС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР 10 ЖИЛИЙН ХУГАЦААГААР АЖИЛЛАХ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ЗААЛТ ӨМНӨХ БОЛОН ОДОО ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БУЙ ҮНДСЭН ХУУЛИЙН АЛИНД НЬ Ч БАЙХГҮЙ. БҮР ХААНА Ч БАЙХГҮЙ ЮМ. Б.ГҮНБИЛЭГ ЧИ БИТГИЙ ИНГЭЖ ХООСОН ТОЛГОЙ ЦАРАЙЛЖ МЭДЭМХИЙР. ХУУЛЬЗҮЙН ХАМГИЙН ЭНГИЙН ЭЛЕМЕНТАРНЫЙ ОЙЛГОЛТГҮЙ ХЭВТЭЖ. ҮНДСЭН ХУУЛИНД ИХ МЭДЭГЧИЙН ДҮР ЭСГЭН ТАЙЛБАР ХИЙХ ЧИ ХЭН ЮМ БЭ? Х.БАТТУЛГА ДАХИН СОНГОГОДОХООР БОЛ 10 ЖИЛ БОЛОХООР БАЙНА. ИЙМ ЭРХЗҮЙН БОЛОМЖИЙГ ЯМАР ХУУЛИАР ОЛГООД БАЙГАА ЮМ БЭ? ТЭНЭГЭЭ

Avatar

Зочин 2021-03-12 64.119.22.143

ХУУЛЬЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨРГӨМЖИЛСӨН ЭНЭ Б.ГҮНБИЛЭГ ГЭГЧ ЭТГЭЭД Х.БАТТУЛГАД ТАЛ ЗАСЧ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХДАА. ӨМНӨХ ҮНДСЭН ХУУЛИНД "…МОНГОЛ УЛСЫН УУГУУЛ ИРГЭНИЙГ 4 ЖИЛИЙН ХУГАЦААГААР СОНГОНО…ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НЭГ УДАА УЛИРУУЛАН СОНГОЖ БОЛНО" ГЭСЭН БАЙДАГ. ХАРИН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ҮНДСЭН ХУУЛИНД "МОНГОЛ УЛСЫН УУГУУЛ ИРГЭНИЙГ 6 ЖИЛЭЭР ЗӨВХӨН НЭГ Л УДАА СОНГОНО" ГЭЖЭЭ.

Avatar

зочин 2021-03-12 202.131.233.251

Гүнбилэгээ шудрага ёсны төлөө яваад байна уу эсвэл улс орныхоо эсрэг яваад байна уу тайлбарлах хэргэтэй байхаа..

Avatar

Зочин 2021-03-12 122.201.22.21

Зөвхөн өөрт ашигтайд нь явж байх шиг байна .

Avatar

Зочин 2021-03-12 64.119.18.206

Манай хууль, шуухийнхэн угаасаа менгенд л уйлчилдэг ш дээ, энд гайхаж хачирхаад байх юм байхгуй ээ, менгетэй л болж байвал шударга унэн, узэл бодол энэ тэр бол естой туй ч хамаагуй болсон уе шуу дээ

Avatar

Зочин 2021-03-12 196.53.0.173

Оросын төлөөний нохой, Монголыг хорлох даалгавартай урвагч бузрыг Гүнбилэг хамгаалсан нэрээр түүхийн хуудаснаа үлдэх болжээ. Сайхан нутаг, сайн аавын нэр нохойн баасанд ингэж хутгалдах гэж дээ. Бичигдсэн үнэн балардаггүй…..

Avatar

ЗОЧИН 2021-03-12 103.57.94.224

МАын гишүүн гэхээр буруу ч байсан хамаагүй МАНгаруудыг дэжиж ёстой юу? тийм тэнэгийг үзэл бодол нь төлөвшсөн гэх үү

Avatar

ЗОЧИН 2021-03-12 202.21.126.30

МӨНГӨ Ч ҮНЭХЭЭР ХҮЧТЭЙ ЮМАА. ГҮНБИЛЭГ УГ ЧАНАР НЬ УРВАХААР, ҮНДСЭН ХУУЛИЙН ЭСРЭГ АЖИЛЛАХААРГҮЙ Л ХУУЛЬЧ ДАА.

Avatar

ЗОЧИН 2021-03-12 103.57.94.224

тэнэг юм. ха ха ха юм болохоор л мөнгө гэдэг болж. мөнгөнөөс өөр зүйл толгойд нь орохоо больсон малууд олон болжээ

Avatar

Зочин 2021-03-12 202.126.88.200

MAN-iinhnii mun chanar ni ene. Gvnbileg udam sudar, hvn chanaraaraa bol urvahaargvi l hvn, namiin chanaraasaa l bolj holion bantan hiileedee !

Avatar

ЗОЧИН 2021-03-12 103.57.94.224

ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. ЭНД НАМ ЯМАР ХАМААТАЙ ЮМ. ХУУЛЬЧ ХҮН АЖЛАА ШУДРАГААР ХИЙХ Л ГЭЖ БАЙНА. ГҮНБИЛЭГ ШУДРАГА ХУУЛЬЧ, САЙН ЭРДЭМТЭН ХҮН ГЭДЭГ НЬ ХАРАГДДАГ

Avatar

ЗОЧИН 2021-03-12 202.70.33.242

МАРГААН БАТТУЛГААС ЗУГТААЖ ӨӨР ХҮН ДЭЭР ОЧИХООР ҮЗЭЛ БОДОЛ НЬ ТОГТООГҮЙ НӨХӨР БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2021-03-12 196.53.0.173

Оросын төлөөний нохой, Монголыг хорлох даалгавартай урвагч бузрыг Гүнбилэг хамгаалсан нэрээр түүхийн хуудаснаа үлдэх болжээ. Сайхан нутаг, сайн аавын нэр нохойн баасанд ингэж хутгалдах гэж дээ. Бичигдсэн үнэн балардаггүй…..

Avatar

Зочин 2021-03-12 202.9.46.174

Зөв , Маш зөв холбоо үүслээ

Avatar

Зочин 2021-03-12 195.46.106.44

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж энэ дээ…

Avatar

Зочин 2021-03-12 66.181.185.201

Булганыхан будлиантай…

Avatar

Зочин 2021-03-12 202.126.88.200

Ha ha ha Hé he he

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж