Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн "төлөөлөгч" болов

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн "төлөөлөгч" болов

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн "төлөөлөгч" болов

Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар болжээ. Нэгэн цагт Монгол ардын намын гишүүн байсан, УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, нам нь 2020 оны сонгуульд нэр дэвших тойрог өгөөгүй учраас өөрөө бие дааж, Булган аймагт өрсөлдөж байсан Б.Гүнбилэг хуульчийн хувьд Ерөнхийлөгчийн Цэцэд хандсан асуудлыг төлөөлж, ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой эсэх асуудал маргаантай, энэ асуудлыг Цэц шийдэх ёстой. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд ч жилийн өмнө Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой эсэхийг Цэц шийднэ хэмээн ярьж байсан юм. Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн  сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур, нэн шүүмжлэлтэй хандаж байна.

Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, бүдүүлгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улс төрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно. Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчим, үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна” гэжээ.

Хоёр хоногийн өмнө хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж ярилцлага өгсний шалтгаан өнөөдөр ил болсон нь энэ. Нэг жилийн дотор түүний байр суурь ингэж өөрчлөгдсөн нь МАН-ын олон хүний анхаарлыг татсан сурагтай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж