ITM-2010 үзэсгэлэнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

ITM-2010 үзэсгэлэнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцоно

Монголын Аялал Жуулчлалын холбооноос International Travel Mart буюу ITM-2010 үзэсгэлэнг зохион байгуулах тухай өнөөдөр Монгол ньюс төвд мэдээлэл хийлээ. 11 дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн яармагийг аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад  бүтээгдхүүнээ борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн дунд зохиодог. Мөн энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, мэдээлэл солилцох, бараа бүтээгдхүүнээ сурталчилах, борлуулах зэрэг боломжийг  бүрдүүлж өгдгөөрөө онцлог. Уг үзэсгэлэнд ӨМӨЗО, ОХУ, Буриад улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид ирж оролцох бөгөөд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Аялал жуулчлалын товчооны төлөөлөгчид хүрэлцэн ирж хилийн бүсийн аялал жуулчлалын талаар хамтран ажиллах талаар санал солилцох аж. Түүнчлэн Монгол Улсад суугаа элчин  сайдын яамд, олон улсын байгууллагууд урилгаар оролцож байгаа гэнэ. Энэ үеэр Монголын есөн гайхамшгаар шалгарсан байгалийн үзэсгэлэнт газруудыг олон нийтэд танилцуулах бөгөөд эдгээр газрууд нь энэ оны жуулчдад үзүүлэх үндсэн маршрут болох аж. Үзэсгэлэн энэ сарын 20-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болох бөгөөд энэ өдрүүдэд сонирхсон зочдод Баянгол зочид буудлын үүднээс Экспресс автобусаар үйлчлэх юм байна.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж