Вакцинжуулах цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм алдагджээ | News.MN

Вакцинжуулах цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм алдагджээ

COVID-19

Вакцинжуулах цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм алдагджээ

Вакцинжуулах цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм алдагджээ

Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын байнгын болон түр 90 цэг ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дархлаажуулалт зохион байгуулж буй эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэм алдагдсан зөрчил илрүүлжээ. Тус газрын хяналт шалгалтаар орох, гарах хаалга тусдаа биш, ажиглалтын хэсэгт хүн хоорондын зай бариагүй, эмч эмнэлгийн ажилтнуудын гар угаах орчин хангалтгүй, вакцины дараа хариу урвал хүндэрсэн үед авах бэлэн байдлын бэлтгэл хангалтгүй, дархлаажуулалтын кабинет явуулын цэгт байх ёстой тоног төхөөрөмж хүрэлцээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал,

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хил хамгаалах ерөнхий газарт халдвар судлалын чиглэлээр нэг чигийн урсгалгүй, эмч эмнэлгийн ажилтны гар угаах нөхцөл бүрдээгүй зэрэг зөрчил илэрснийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мндийн төв, Сонгинохайрхан дүүргийн салбар амбулатори, "Мөнгөнгүүр", "Натур" зэрэг вакцинжуулалтын байнгын болон түр цэгт орох, гарах хаалга нэг байжээ.

ВАКЦИНЫ ДАРАА ХАРИУ УРВАЛЫН ХҮНДРЭЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨӨГҮЙ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГААГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ: 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын 23 улсын байцаагч дархлаажуулалтын явцад вакцинжуулалтын байнгын болон түр цэгүүдэд хяналт тавин ажиллаж байна. Шалгалтын явцад Хил хамгаалах ерөнхий газар, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, МИАТ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн салбар амбулатори, "Мөнгөнгүүр", "Натур" зэрэг эрүүл мэндийн байгууллагад зөрчил илэрлээ.

Эмчилгээний чиглэлд, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн бэлэн байдлыг хангах бэлтгэл хангалтгүй, вакцины дараа хариу урвалын хүндрэлийн бүртгэл хөтлөөгүй, ажиглалтын хэсэгт байрлуулах ёстой зурагт, мэдээллийн самбар байхгүй зэрэг зөрчил илэрснийг тухай бүрт нь арилгууллаа. Ажиглалтын өрөөнд 1.5 метрийн зай барих ёстой ч мөрдөхгүй байна.

Мөн вакцины дараа хариу урвалын хүндрэлийн үед зайлшгүй байх ёстой эмнэлгийн багаж тоног төхөөрөмж хангалтгүй байна. Энэ мэтчилэн вакцинжуулалтын байнгын болон түр цэгүүдэд шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгуулж, өнөөдөр дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ХААЛАА 

Үүнээс гадна НМХГ-аас тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоожээ. Тус газраас мэдээлснээр "Манхэтен" ресторан, "Бүрд", "Синема" караоке зэрэг газар нь тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан тул түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ. Үүдээ нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах шаардлага тавьж байгаа аж. Гэвч караокед халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхөд хүндрэлтэй байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас онцлов. Тус газраас үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй 1100 гаруй аж ахуйн нэгжид явуулсан хяналт шалгалтаар халуун хэмждэггүй, хүн хоорондын зай барьдаггүй, зай барих тэмдэглэгээгүй, микропон ариутгаагүй зэрэг зөрчлүүд илрүүлжээ. Тодруулбал,

Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлэх шаардлагатай. Энэ журмыг 16 аж ахуйн нэгж зөрчсөн байна. НМХГ-ын мэдээлснээр "Түмэн" төв, "Люкс" гэх мэт караокед ариутгал хангалтгүй байжээ. Энэ нь халдварт өртөх эрсдэлтэй болохыг албаны хүмүүс анхаарууллаа.

Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн газрууд QR код байршуулаагүй зөрчил илэрчээ. Ийм зөрчил 45 аж ахуйн нэгжээс илэрсэн байна. Мөн 118 аж ахуйн нэгж байгууллагаас ажилчдын халууныг хэмждэггүй зөрчил илэрсэн бол хоол үйлдвэрлэлийн 66 байгууллагаас ширээ хоорондын зай барих тэмдэглэгээгүй зөрчил илэрчээ. Энэ нь хоол үйлдвэрлэлийн салбарт мөрдөх ёстой хамгийн гол дэглэм аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй, олон удаа зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авна хэмээн санууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-03-12 66.181.161.69

Ажлаа зохицуулаад вакцины цаг аваад,үйлчлүүлэх гэсэн чинь цагаар оруулаагүй. Цагтай оръё гэсэн чинь хүмүүс очерлочихсон бна ард зогс , оруулахгүй шүү гэж цагдаа томроостой. ингэж битгий ажил хий л дээ. Хэрэлдэж бгаад орсон. хэрүүлч балай авгай гэж бодсон бхаа. Ийм явдалд хүнийг оруулах хэрэггүй шдээ. Тэгвэл цаг авахын хэрэг юу бнаа.

Avatar

Иргэн 2021-03-12 64.119.19.21

Удаан байна гээд зай барихгүйгээр чихэж байгаад вакциндаад байгаа юм биш үү

Avatar

шоого 2021-03-12 66.181.161.62

Эсрэг биетийн шинжилгээ өгөлгүй шууд чаагаад байгаа юм уу

Avatar

зочин 2021-03-12 103.57.95.140

Аймаар удаан ажиллаж байна

Avatar

Эмч 2021-03-12 192.82.80.124

Иргэдээ, Караокед орохгүй бол амьдрал чинь зогсчих гээд байна уу. Яасан ажилгүй зугаа цэнгэл хөөсөн амьтад тэнд чинь ордог бол. Тэгээд харанхуй ямар их заваан тоостой байгаа болдоо. Эндээс чинь л халдвар гараад байгаа болохоор хаах нь зөв шүү.

Avatar

Зочин 2021-03-12 66.181.161.124

Манайхан яахаараа ийм заваан зуршилтай улс вэ? 1919-1920 оны үед Монголоор аялсан Оросын судлаач (тагнуул) И.Майскийн бичсэн ном ("Монголия до и после революции") байдаг: Монголчууд амьдралдаа нэг л удаа усанд ордог, тэр нь анх төрөхөд нь мах чанасан шөлөөр угаадаг. Хувцсаа урагдаад мөрнөөс мултаад унатал өмсдөг, угаана цэвэрлэнэ гэж огт байхгүй" гэж бичсэн байдаг. Хэрэв тэр үнэн бол ууган зуршил маань биднээс салах тун дургүй байгаа бололтой юмдаг аа????

Avatar

Зочин 2021-03-12 66.181.161.124

Манайхан яахаараа ийм заваан зуршилтай улс вэ? 1919-1920 оны үед Монголоор аялсан Оросын судлаач (тагнуул) И.Майскийн бичсэн ном ("Монголия до и после революции") байдаг: Монголчууд амьдралдаа нэг л удаа усанд ордог, тэр нь анх төрөхөд нь мах чанасан шөлөөр угаадаг. Хувцсаа урагдаад мөрнөөс мултаад унатал өмсдөг, угаана цэвэрлэнэ гэж огт байхгүй" гэж бичсэн байдаг. Хэрэв тэр үнэн бол уугуул зуршил маань биднээс салах тун дургүй байгаа бололтой юмдаг аа????

Avatar

Зочин 2021-03-12 109.252.29.176

Астращеник вакцинийг европын 7 орон хийхгуй гэсэн . Учир нь хумууст тромбо уусгэж бооноороо нас барж байна гэж оросын мэдээгээр ярьсан. Нас барсан шалтгааныг судлахад вакцин тромбо уусгэдэг байна гэж тодорхойлсон учир астращеник файзер вакцин авахаа большое.

Avatar

иргэн 2021-03-12 66.181.182.113

Юун караоке вэ наад баар, караоке зэргээ хаагаачээ. Өдөрт гарч буй халдвар 100-гаас дандаа дээш боллоо

Avatar

Зочин 2021-03-12 103.119.92.81

Сая хүүхдийн ордон дээр багш нар вакцин хийлгэлээ. Орох хаалган дээр битүү шахцалдаад,2 хаалганы битүү орчинд 20-30минут хүлээж ороод 3 бртгэл хийж бн.Вакцинаас өмнө корона авах юм биш үү? Гаднаасаа ирсэн дараалалаараа оруулахгүй Элит эхлэж ор гээд замбараагүй бн шүү.

Avatar

Иргэн 2021-03-12 202.126.89.53

Астра зёнак вакцин 7улс зогсоовол гэж зарласан.манайд хийгээд дл бна.гарах хүндрэл цаашид хэн хариуцах юм.эгэ үнэн худлыг сайн тайлбар хийхгүй бол хийлгэсэн хүн айж цаашид яах бол гэсэн айдастай бна.эмя тайлбар хийх цаг болжээ.халдвараас айж тариулчаад сүүлд нь өвчтэй болоод хоцрох биш бгаа да.ард түмний дунд бөөн айдас төрлөө шүү.тайлбараа тавиачээ эмя сайд дархлаажуулалтыхан анхаарч үзээчээ

Avatar

Зочин 2021-03-12 202.55.188.45

Vaccine hiisen ch haldvar tusahdaa hurvel tusna, harin uvchlul ni hungun baih baih. Tegeed ch vaccine usreel 1 uliral daana, tegeheer urgelj l hiilgej baih heregtei bolno

Avatar

Зочин 2021-03-12 66.181.181.114

Hiih ajilgui muu p***a nar covid g dotooddoo hyanalt tavij chadalgui aldchihaad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж