Жокер Японы засаг даргын суудалд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Жокер Японы засаг даргын суудалд өрсөлдөж байна

Жокер Японы засаг даргын суудалд өрсөлдөж байна

Японы Чиба аймгийн засаг даргын суудлын төлөө өрсөлдөж буй Юүсүкэ Кавай өөрийнхөө сурталчилгаанд Жокерын дүрийг ихээр ашиглах болжээ.

Хоакин Фениксийн гол дүрд нь тоглосон Жокер кино дэлгэцэнд гарснаасаа хойш иргэдийн дунд кино урлагийн тухай биш, улс төр, нийгэм, сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ зэрэг сэдвүүдийн тухай ярианы сэдэв болж, мэтгэлцээн үүсгэсэн билээ. Харин өдгөө Японд улаан хослол, алиалагчийн төрх улс төрд өрсөлдөх хэрэгсэл болж байна.

“Чиба аймгийг мөрөөдөл, ид шидийн орон болгоё” намын гишүүн Юүсүкэ Кавай удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа аймгийн засаг дарга Кенсакү Моритаг залгамжлахаар төлөвлөж, сурталчилгааны ажлаа эхлүүлсэн нь энэ аж.

SoraNews24 сувгийн мэдээлснээр, Кавай өөрийн өрсөлдөгч Масаюүки Хирацүкаг унагахыг эн тэргүүний зорилгоо болгож байгаа бололтой. Масаюүки бол Японы Ардын тусгаар тогтнолын намын удирдагч бөгөөд амны хаалтыг эсэргүүцэгч, “Covid-19 бол ердөө л ханиад төдий, вакцин бол маш аюултай“ хэмээн ярьдгаараа олны анхаарлыг татаж буй хүн юм.

Мөн зарим хэвлэл мэдээллүүдэд бичиж байгаагаар Кавай Чиба аймагт Токио цамхаг барих, “Нарита” нисэх онгоцны буудлыг “Дисней Скай“ хэмээн нэрлэж, аймгийн сүлд дууг “Frozen” хүүхэлдэйн киноны “Let it go” дуу болгох, “Хог” гэдэг үгийг хуулиар хориглох, түүний оронд “Оддын хэлтэрхий” гэдэг үг ашиглах, “Макүхари” өртөөний нэрийг “Макүхари Мэссэ энд байхгүй өртөө” болгох мөрийн хөтөлбөртэй аж.

Сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд Кавай дуу гаргаж, Токио хотын гудамжинд бүжиглэж буй клипээ хийн цахим орчинд цацжээ. Түүний энэхүү өвөрмөц сурталчилгаа олон хүний анхаарлыг татаж, зарим залуу сонгогч аль хэдийн шийдвэрээ гарган түүнийг сонгохоо илэрхийлсэн байна.

Жишээлбэл, нэгэн иргэн “Кавай их ухаалаг хүн бололтой. Бас их зүйл хийхээр яарч байгаа мэт харагдаж байна. Ямартай ч одоо эрх барьж буй ухаантай, гэмгүй харагдаж байгаад цаагуураа муу зүйлс хийдэг улс төрчдөөс шударга шулуун зангаараа хамаагүй дээр хүн бололтой” хэмээсэн бол өөр нэг иргэн “Би Чиба аймгийн уугуул. Тэртэй тэргүй миний амьдрал хүнд байна. Тиймээс алдах юмгүй ийм хүн засаг дарга болбол юу хийхийг нь хармаар байна” хэмээн бичжээ.

Кавай ярилцлагынхаа үеэр өрсөлдөгчдөө хандан Covid-19 цар тахал бол ердөө нэг ханиад биш бөгөөд амны хаалт зүүх нь зөвхөн цар тахал төдийгүй өөр олон өвчнөөс сэргийлэх ач холбогдолтойг тайлбарлаж, ердөө нэг ханиад тусах ч гэсэн таагүй зүйл хэмээн хэлжээ. Мөн тэрбээр “Алиалагч өмнө нь сөрөг талын дүр байсан ч өдгөө баатар болон мандах хандлага гарч эхэлсэн байна. Би нийт ард иргэдийн массыг төлөөлөх гэж энэ аргыг сонгосон юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж