Өдрийн сонин Х.Баттулгаас уучлалт хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Өдрийн сонин Х.Баттулгаас уучлалт хүслээ

 

Хэдэн сарын өмнөөс “Шинэ төмөр зам”-ын хэрэг гэгчийг дуулиан болгон хэвлэл мэдээллээр тарааж байлаа. Одоо ч үргэлжилсээр…. Энэ талаар Х.Баттулга гишүүн нэгэн ярилцлагадаа энэ бол зохион байгууллаттай хар пиар гэж хэлж байв. Түүний хэлсэн энэ үг үнэн болж батлагдлаа. Өдрийн сонин 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн №279(5231) дугаартаа Х.Баттулга нарын 5 хүний дансаар 42 сая ам.доллар БНСУ руу угаагдсаныг хуулийн байгууллага тогтоожээ гэж бичсэнийг Х.Баттулга гишүүн гүтгэлэг гэж үзэн шүүхэд хандсан. Түүний гомдлыг хэлэлцээд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, Өдрийн сонин бодит бус мэдээлэл нийтэлсэндээ Х.Баттулга гишүүнээс уучлалт хүсэв. Ийнхүү Х.Баттулга тэргүүтэй 5 хүний дансаар 42 сая ам.доллар БНСУ руу угаасан гэдэг нь худал болох нь шүүхээр тогтоогдов.

 

Өдрийн сонин өнөөдрийн дугаартаа залруулга нийтэлж, Х.Баттулга гишүүнээс уучлалт хүссэн нь сэтгүүл зүйд ёс суртахууны шинэ жишиг тогтоож, чөлөөт хэвлэлийн түүхэнд шинэ алхам хийв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж