Монгол бүтээгдэхүүн Солонгосын онлайн худалдаанд | News.MN

Монгол бүтээгдэхүүн Солонгосын онлайн худалдаанд

Монгол бүтээгдэхүүн Солонгосын онлайн худалдаанд

Цахим сүлжээг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, худалдан авагчдад түргэн шуурхай хүргэдэг онлайн худалдааны зах зээл дэлхий дахинаа маш хурдацтай хөгжиж байгаа билээ. 2020 онд гэхэд л дэлхийн хамгийн шилдэг 100 цахим худалдааны сайтын борлуулалт 2.67 триллион ам.долларт хүрч, өмнөх жилийн үзүүлэлтээс 29 хувиар өссөн дүн гарчээ. Америкт худалдан авагчид 861.1 тэрбум ам.долларыг онлайн худалдан авалтад зарцуулсан нь 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад даруй 44 хувиар нэмэгдсэн байна. Мөн нийт хүн амынх нь 92 хувь интернэт ашигладаг Солонгос улсын хувьд дэлхийн онлайн худалдааны зах зээлд голлон тоглогчдын нэгээр нэрлэгдэхэд гайхах зүйлгүй юм. Жилд 19 орчим хувийн өсөлттэй тус улсын онлайн худалдааны борлуулалт 2024 он гэхэд 90 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ажээ.

Монголын үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ Солонгосын онлайн худалдааны зах зээлд гарган, экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, орлого ашгаа өсгөхөд нь гүүр болон ажиллах "Гранд Экспо" компани та бүхний өмнө нээлттэй байна. Солонгос улсад 2020 онд монгол хүний үүсгэн байгуулсан тус компани гадаад худалдаа, маркетинг сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус улсад онлайн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч, 2.36 сая үйлчлүүлэгчтэй gsshop.com төдийгүй 8.78 сая үйлчлүүлэгчтэй gmarket.co.kr хүртэлх Солонгосын хамгийн шилдэг онлайн худалдааны сайтуудад бараа бүтээгдэхүүнээ байршуулан борлуулах боломжтой боллоо. Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг солонгосчууд болон Солонгос дахь монголчууддаа сурталчлан таниулж, төлөөлөн, зуучлан борлуулахдаа таатай байх болно.

Дашрамд дурдахад тус улсад хамгийн багадаа 100 сая воны хөрөнгө оруулалт хийн, хувийн компани, хуулийн этгээд үүсгэн байгуулж, бизнес эрхлэх боломжтой байдаг бөгөөд бусад улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагынхаа салбар, төлөөлөгчийн газрыг мөн албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөг. Бичиг баримт бүрдүүлэлтээс гадна олон шалгуур үзүүлэлтийг хангах шаардлага тулгардаг тул эдгээр алхмуудыг хөнгөвчилж, "Гранд Экспо" компани Монголын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, Солонгос улсын онлайн худалдааны зах зээлд монгол бүтээгдэхүүнээ худалдаалах зорилго тавин ажиллаж байна.

Солонгосын худалдан авагчдад зориулан зөвхөн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах төдийгүй, үйлчилгээгээ сурталчлах, мөн тус улсад оршин суугаа монголчуудад зориулан орон сууц, үл хөдлөх хөрөнгийн захиалга, үнэт цаас хувьцааны арилжаа гэх мэт үйлчилгээгээ танилцуулах хүсэлтэй бол "Гранд Экспо" компани та бүхнийг төлөөлөн ажиллахдаа үргэлж таатай байх болно. Та бүхнийг grandexpokr@gmail.com хаягаар харилцан мэдээлэл солилцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж