Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв | News.MN

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Энэ асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Эрүүл мэнд, спортын сайдаа хурдан томилооч ээ гэх асуултыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод тавив. Үүнд Д.Батцогт дарга “Эрүүл мэнд, спортын сайдыг томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг” гэсэн хариулт өгсөн юм.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-14 202.72.245.252

Энэ МАНАН Монголын улс төрөөс хэзээ арилах бол. Өөрөө сарнихгүй бол хэзээ нэгэн цагт бүр ч аюултай юманд хүргэж байж арилах зүйл тохиолдох вий гэж үнэхээр сэтгэл зовниж байна. Ард түмэн минь ямар ч хувилбараар сонгууль явсан гэсэн хүний хуучин, дээлийн шинэ нь гэдэг ч юмуу, эсвэл таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэхчилэн тийм тэнэг зарчмаар л сонголтоо бүү хи йгээрэй дээ. Үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож, энэ бузрын олигархуудаас л салцгаая эх орноо аврая Монголын тэнгэр цэлмэг байг

Avatar

Зочин 2016-04-14 202.180.218.147

Чуулганы хуралдаан өндөрлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж