УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Энэ асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Эрүүл мэнд, спортын сайдаа хурдан томилооч ээ гэх асуултыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод тавив. Үүнд Д.Батцогт дарга “Эрүүл мэнд, спортын сайдыг томилох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг” гэсэн хариулт өгсөн юм.
Г.ДАРЬ