Европын орнууд АстраЗенека вакцинаас татгалзаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Европын орнууд АстраЗенека вакцинаас татгалзаж эхлэв

Европын орнууд АстраЗенека вакцинаас татгалзаж эхлэв

Дани, Исланд, Австри, Норвеги, Итали, Литва, Латви, Эстони, Люксенбург зэрэг улсууд өчигдөр (2021.03.11) АстраЗенека болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакциныг аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар хэрэглэхийг зогсоолоо.

Дани улсад энэхүү вакциныг хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч, нэг хүн нас барсан бол Итали улсад хоёр хүн АстраЗенека вакцины хоёр тун тариулсныхаа дараа цусны бүлэгнэл оноштойгоор нас барсан учир Данийн Эрүүл мэндийн яам энэхүү вакциныг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Үүний дараа бусад улсууд ч тодорхойгүй хугацаагаар дээрх вакцины хэрэглээг зогсоосон юм.

Европын Эмийн агентлаг АстраЗенека вакцины талаар судалгаа, шалгалт явуулж эхэлсэн ч гишүүн орнууддаа үргэлжлүүлэн хэрэглэж болно хэмээн мэдэгдсэн бол Их Британийн зүгээс дээрх мэдээллийг эрс няцаан, тэдгээр хүмүүсийн цус бүлэгнэсэн гэх асуудал нь вакцинтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ. Дээрх мэдээллийн улмаас “АстраЗенека” компанийн хувьцаа огцом унажээ. "АстраЗенека"-гийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон хоёр вакцины нэг юм.

Эх сурвалж: REUTERS, BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж