“Дулам гуай танай хүүг гуйвал өргүүлэх болов уу гэж байна лээ” гэхэд “Яасан хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ. Эх хүний зовлонг эх хүн ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ дээ. Гэхдээ ганц хүүг минь гуйна гэж даанч санасангүй” хэмээн өгүүлэх киноны энэ хэсгийг та бүхэн сайн санаж буй биз.
Одоогоос 37 жилийн өмнө эхийн сэтгэл, эх үрийн холбоо, хагацал, хайрын тухай өгүүлсэн “Тан руу нүүж явна” Монголын уран сайхны киног бүтээсэн. Уг киноны гол дүр болох Жаргалын дүрээр ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин, яруу найрагч, сэтгүүлч Р.Гэрэлийг энэ удаагийн “Мартагдашгүй танил" булангийн зочноор урьсан юм.
Түүний нүүр дүүрэн инээмсэглэл одоо ч танил дотно хэвээрээ. Одоо 60 настай тэрбээр хэдхэн хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүний ярилцлагыг хүргэе.
-Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Та бүхэн сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Хотод корона нэмэгдээд, сүйд болж байна?
-Харин тийм ээ. Энэ корона байхгүй байсан бол сувилалд явах байлаа. Одоо ч гэрээсээ гарч, орж чадахгүй, зохиол бүтээлээ бичээд л байж байна.
-Ямар зохиол гэдгийг сонирхож болох уу. Хэчнээн ном зохиол бичсэн бол?
-“Хар цувт” гээд роман бичиж байгаа. “Малчин хүн малаа тоолдоггүй” гэдэг шиг бичсэн шүлгээ тоолж явсангүй. Ихэвчлэн хайр сэтгэл, эх орон, эх хүний сэтгэлийн тухай шүлэг бичнэ. Эх орноо магтан дуулна. Миний мэргэжил утга зохиолч, сэтгүүлч гэж явдаг.
-Танд баяр хүргэе. Саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан гэж дууллаа?
-Баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар нэвтрүүлэгт урилгаар оролцож, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Би тамирчин хүнээр яривал спортын мастер цолоо хүртлээ. Маш их баярлаж байна. Намайг “Монгол киноны хүүхнүүд” нэвтрүүлэгт урих гэж бөөн эрэл хайгуул болсон юм билээ.
Тэгсэн “Гул Аранжин” кинонд илгээлтийн эзний дүрд тоглосон Б.Сэлэнгэ маань намайг олсон гэсэн. Улсын багшийн дээд сургуулийн 1984 оны төгсөгчид дунд нэг Соёлын тэргүүний ажилтан цол нэмсэндээ баяртай байна.
-Нэг ангийн жүжигчин, уран бүтээлчид гэвэл?
-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин “Унаган хайр” дууны Б.Нармандах, “Гул Аранжин” кинонд тоглосон Б.Сэлэнгэ, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй 1984 оны төгсөгчид бий.
-Таны анхны гол дүр “Гул Аранжин” киноны дүр мөн үү?
-Тийм ээ. Би ээжтэйгээ Их дэлгүүрт явж байтал жүжигчин, найруулагч Ц.Цэрэндорж (Сэлэм Тогмид) гуай намайг Монгол кино үйлдвэр дээр пробонд орох саналт тавьсан. Тэгэхэд би дөнгөж 19 настай охин байлаа. Гул Аранжингийн дүрд Монгол кино үйлдвэрийн туслах найруулагч байсан, жүжигчин Л.Хишигдорж маань тоглосон шүү дээ.
-“Тан руу нүүж явна” киноны пробонд хэрхэн орж, тэнцсэн бэ?
-Би 22 настай байсан юм. Тухайн үед Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги төгсөөд л “Тан руу нүүж явна” уран сайхны киноны Жаргалын дүрд тоглосон. Тэгэхэд Ардын жүжигчин Б.Дамчаа гуай сонгон шалгаруулалтад байсан санагддаг. Миний хувьд Жаргалын дүрд нүдээрээ л тэнцсэн байх гэж боддог.
-Кино зураг авалтыг Өмнөговь аймагт авсан гэдэг?
-Тийм ээ. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Долоон бургас гэдэг газарт зураг авалтыг хийсэн. Монгол кино үйлдвэрийн баг бүрэлдэхүүн найман автобустай хөдөөг зорьж байлаа. Тэнд бүтэн зургаан сарын хугацаанд кино зураг авалт үргэлжилсэн байх.
Би чинь Улаанбаатар хотод төрсөн. Тэгж л анх удаа говь нутагт очиж үзсэн. Надад маш сайхан санагдсан. Гүрвэл олонтой газар учраас их айдаг байлаа. Хэдийгээр хүн хазаад сүйд болохгүй ч их эвгүй амьтан. Бид шөнө лааны гэрэлд гүрвэл уралдуулдаг байлаа. Ямар сайндаа "Хотын шүлэг" номондоо “Гүрвэл уралдуулсан бага нас” гээд шүлэг бичсэн.
-Хань Цэрэнгийн дүрд жүжигчин Г.Адилбиш тоглосон. Ард түмэн “Мартагдсан дууль” киноны “Санги ах” гэдэг дүрээр нь сайн мэддэг шүү дээ?
-Жүжигчин Г.Адилбиш ах мундаг жүжигчин байсан. Надаас дөрвөн ангиар ах хүн л дээ. Тэр үед Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги хоёр хоёр жилээр завсарладаг байсан. Миний хувьд Адилаа ахыг огтоос танихгүй, ярьж сууж ч үзээгүй. Их дуу цөөтэй хүн байсан. Ер нь киноноос хойш кино багийнхан огт уулзаж байгаагүй ээ.
-“Тан руу нүүж явна” кино нээлтээ хийхэд ямар сэтгэгдэл төрүүлж байв?
-Миний хувьд кинонд дуу оруулдаг болохоор өөрийнхөө алдааг л олж харсан. Би жаахан шулганаж ярьдаг, хааяа огцом босч байгаа харагдсан. Харин хүүхэдтэй ажиллах тал дээр сайн байсан шүү. Эмэгтэй хүн ханиа аргадахад ухаан зарна. Эх хүн л эх хүний зовлонг ойлгодог. Тэр ганцаараа үлдсэн эх хүнд хүнээс илүү зүйл гэж юу байх вэ дээ.
-Хүүхдүүд нь өөрсдийнх нь хүүхдүүд байсан уу?
-Үгүй ээ. Бидний хүүхдүүдийн дүрд Монгол кино үйлдвэрийн монтажчин болон өөр ажилтны хүүхдүүдийг тоглуулсан. Ахмад уран бүтээлчид маань олон хүүхэд дундаас харж байгаад л Адилаа ах бид хоёртой төстэй хүүхдүүдийг сонгосон юм билээ. Хөдөө аав, ээжийгээ дагаад натурт гарчихна. Манай бага хүү Учрал маань Монгол кино үйлдвэрт ажилладаг гэж сонссон.
-Дараа нь Уралын их сургуульд сэтгүүлчээр сурч, Москвагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм уу?
-Би “Тан руу нүүж явна” кинонд тоглосныхоо дараахан Урал руу сэтгүүлч мэргэжлээр сурахаар явсан. Москвагийн их сургуульд дэд докторын зэргээр хоёр жил суралцаж төгссөн. Намайг 1999 онд эх орондоо ирэхэд нийгэм солигдчихсон байсан. Тэгээд л “Болсон явдал” гээд сонинд хэсэг ажилласан. Өөр газар ажилд авахгүй байгаа юм чинь.
-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу?
-Багаасаа кинонд их дуртай хүүхэд байсан. Намайг аравдугаар ангид байхад “Мартагдашгүй намар” кино гарч эхэлсэн. Тэр киног дууриаж үсэрч, хариагаад л явдаг байлаа. Би 1979 онд Монголын радиод “Залгамжлагч радио станц”, “Өглөөний мэнд” гэх хоёр нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Бас Барилгачдын соёлын ордны кино драмын ангид явдаг байсан. Ер нь их хөдөлгөөнтэй, сурлага сайтай охин байсан шүү. Би 21 дүгээр сургууль төгссөн. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Манай аав, ээж хоёулаа цэргийн хүмүүс байсан юм.
-Төрийн соёрхолт, зохиолч С.Оюун нэгэнтээ амиа алддаг малын эмч Дарьсүрэн бол бодит дүр гэдгийг хэлсэн байдаг?
-Булган аймгийн нэг суманд малын эмч мэргэжилтэй айлын ганц хүү байсан гэдэг. Тэгээд хүний төлөө гүйж яваад амиа алдсан юм билээ. Тэрнээс хойш ээж нь хаана хүү төрнө, дээл оёод л гүйж явдаг байсан гэсэн. Би тухайн үед энэ талаар огт мэдээгүй. Сүүлд сонинд ажиллаж байхдаа С.Оюун эгчид “Тан руу нүүж явна” киноны түүхээ ярьж өгөөч” гээд ярилцаж байлаа.
-Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Би зургаан сайхан дүүтэй хүн. Одоо хоёр дүүтэйгээ хамт амьдардаг. Хүүхдүүд маань ажил амьдралтай болцгоосон.
“ТАН РУУ НҮҮЖ ЯВНА”
Бүтээсэн он: 1984
Бүлгийн тоо: 10 (хар, цагаан)
Найруулагч – Бэгзийн Балжинням
Зохиогч- Санжаажавын Оюун
3ураглаач – Бэгзийн Балжинням, Гэнэнгийн Цэрэн
3ураач – Батдэлгэрийн Төмөрбат
Хөгжмийн зохиолч – Зундуйн Хангал
Гол дүр:
Дулам – Лувсандоржийн Дуламжав
Цэрэн – Ганжуурын Адилбиш
Жаргал – Рагваагийн Гэрэл
Дарьсүрэн – Лувсангийн Нямсүрэн
Хандмаа – Лхамсүрэнгийн Долгорсүрэн
Дүрүүдэд:
Р.Дамдинбазар, Ж.Сүххуяг, Б.Бархас, Э.Булган, Ц.Цэцэгмаа, М.Учрал
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
би 2021-03-12 103.9.90.100
Оюутан байхдаа шүлгийг нь их уншдаг, цээжээр мэддэг байлаа. Арван жилд байхдаа автобусанд Р.Гэрэл яруу найрагчтай таарч байсан. Монгол дээл шиг цамцтай, юбкатай хачин сайхан эгч харагдаж билээ. Тэр үед монгол дээлийг дээлээр нь өмсдөг байсан, харин цамц болгоод өмссөн байсныг би анх удаа харсан, их л өвөрмөц гоё санагдаж байснаа мартдаггүй юм.
Зрчин 2021-03-12 66.181.161.9
Их сайхан дүр бүтээсэн хүмүүс шүү.Гэрэл бол 80-аад онд жинхэнэ Од байлаа.манай үеийн төлөөлөл шилдэг ,од бүсгүй байсан.Шүлгийн номоо өөрчилж нэмж олшруулаа боловуу..шүлгийг нь унших дуртай.Номоо шинэчлэсэн бол авах юмсан
Лантуубат 2021-03-12 64.119.25.7
Адилбиш Гэрэл гэсэн хоёр сайхан хүний гэгээнд амилж боссон сайхан кино.Тэр хоёрын үнэн илчтэй гэгээтэй сэтгэлийн тухай кино.хөгжим баст янзын болсон.
Зочин 2021-03-12 66.181.160.105
Үнэхээр шилдэг гайхалтай кино Р.Гэрэл болон тухайн үеийнхэн үнэхээр одууд.Хүнийг идэж уудгаар нь битгий дүгнээрэй,одоогийн энэ нийгэмд үүнээс илүү сэтгэл эмзэглүүлсэн зүйл байх юмаа Гэрэл сэтгэлээр унаад ингэсэн байж мэднээ Залуудаа үнэхээр сайхан түүхтэй байсан эмэгтэй,залуу насандаа од байлаа
Б 2021-03-12 124.158.126.197
Охин нь жижиг Халунаа гээд Камертоны ганаатай суугаад салсан үнэхээр хөөрхөн хүүхэн шүү сүүлд нэг их сахал үс болсон цариалаг өөрөөсөө хэд дүү залуутай суусан байсан
Самбуу 2021-03-12 124.158.126.197
Хурд хамтлагын хэд хэдэн сайхан дууны шүлэг энэ хүний уран бүтээл шүү дээ ханьдаа дуулая зураг шиг бүсгүй
Зочин 2021-03-12 202.126.88.157
Энэ нийгэмд эрүүл ухаантай амьдрана гэдэг хэцүү шүү дээ.ялангуяа шударга хүн
Зочин 2021-03-12 150.129.141.140
Харамсмаар шүү эмэгтэй хүн архинд нэг орчихвол гарч чаддаггүй гэж үнэн юм манай ар талын байранд байдаг
Зочин 2021-03-12 192.82.83.59
10r xoroolold yy?
Зочин 2021-03-12 202.126.90.122
Энэ кино үнэхээр монголын хуучин цагийн кинонуудын дотроос сор нь болсон бүтээл гэж боддог. Үнэхээр чадварлаг жүжигчид тоглосон, хүний амьдралын маш эгзэгтэй хэсгүүдийг уран тод гаргаж чадсан, бүх талаараа онцгой бүтээл болсон.
Зочин 2021-03-12 202.9.40.153
Одоо ч сайхан харагдаж байна.
Зочин 2021-03-12 66.181.188.243
Гэрлээ эгч намайг хүүхэд байхад Найрамдлын районы пионерийн штабын дарга, С. Оюун Улаанбаатар хотын штабын дарга гээд хөөрхөн эгч нар байсан. Охидууд бид дагаж гүйцгээгээд. Гэрлээ эгч зах зээлийн хүнд үед хөлөө олохгүй архинд орсон байсан. Одоо өөрийгээ өөд нь татах хэрэгтэй.
Зочин 2021-03-12 192.82.74.103
Эмэгтэй хүн байж ганц охиноо эцэгт нь үлдээж архидаад нэг хэсэг Сансар 15-н гудамжны архичид дунд л сууж байдаг байсан .Халунаа харин мундаг охин доо.Хашаа байшин гэр орон ч өгөөд ээжийгээ харж үздэг байсан.Сайхан хүүхэн байсан их өтөлжээ.
Уншигч 2021-03-12 66.181.184.157
Зайлуул нэг хэсэг архи дарс гээл явсан дуулддаг . ..ганц охин нь тэр Халиун нь Камертоны Ганаатай суугаад салсан гэсэн бх. Нээх гоё нүдтэй бгаагүй бх бүлцэншд киноноос харахад . их л цогтой гал хүүхэн явсан гдг
Зочин 2021-03-12 66.181.177.208
Гоё л нүдтэй байна, одоогийнх шиг хиймэл давхраа, сормуустай байлгах гээ юу
Zochin 2021-03-12 124.158.93.130
Haliun geed TV iin setguulch baidag baisan ene Gerliin ohin gej yaridag baisan shde
Зочин 2021-03-12 202.21.124.18
Гэрлээ маань сэтгэлд хоногшсон сайхан дүрүүдийг бүтээсэн сайн жүжигчин.Сайхан инээдэг.Хожуухан л соёлын тэргүүнийг өгч байна даа.
зочин 2021-03-12 103.143.41.2
Эгэл жирийн сэтгэл сайтай Сайхан Монгол Бүсгүйн дүр. Гоё эмэгтэй.
зөвлөгч 2021-03-12 103.10.20.198
Энэ кино бол жинхэнэ тонгол амьдралыг харуулсан уран бүтээл. 64.119.26.161 бичигч та зөв ойлго.
зөвлөгч 2021-03-12 103.10.20.198
64.119.26.161 хаягаар бичигч гуай та хаанаас ирсэн хүн бэ? Харь гариг руугаа яв. Монгол ахуй мэдэхгүй амьтан юмаа хөөрхий
Зочин 2021-03-12 66.181.161.47
64.119.26.161 chine odoonii mongol kinoooog l shuumjilsiin bishuu hun guai?
Батбаяр 2021-03-12 202.9.40.88
Хүний хань гэж ийм л байх ёстой гэмээр сайхан Монгол эмэгтэйн дүрийг бүтээсэн сайхан жүжигчин. Маш сайхан дүрийг бүтээсэг. эрүүл энх сайн сайхныг хүсий..
Зочин 2021-03-12 195.46.106.44
Эрүүл энх байж урт удаан насалж, олон сайхан уран бүтээл хийх ерөөл тавья.
Зочин 2021-03-12 66.181.186.79
Энэ кино их сайхан кино болсон. Ялангуяа хөгжим нь. Хангал бол 100 жилд нэг төрөх агуу авьяастан байсан шүү. Их залуугаараа өөд болсонд нь харамсаад ч баршгүй
Zochin 2021-03-12 139.5.216.200
Odooni kino setgeld uldeh neg ch dur bhgui.hairan mongo urj demii hereggui yum bitgii hiij bai.Saihan emegtei dur.Tand amjilt husie
tom huu 2021-03-12 66.181.161.116
bayarlaa eruul enh az jargal husie
Одооны Монгол киног үздэггүй 2021-03-12 64.119.26.161
Нэрнээсээ авхуулад киноны зохиол нь , хийц зураг авалт нь , тоглосон жүжигчид гээд шал утгагүй.
Зохиолыг зохиолч хүн бичдэг. Мэргэжлийн найруулагч хүн кино найруулдаг .
Зохиолч, найруулагч хүмүүс цаанаасаа төрдөг төрмөл авьяастай байдаг.
Гэтэл хогщшин шогынхон, энэ олон пролакшнууд өөрсдөө зохиолоо бичиж, өөрсдөө найруулж, өөрсдөө тоглож байна.
Ийм утгагүй хуурамч кионнуудыг үзэх хүсэл алга.
mn 2021-03-12 202.131.243.186
ГОЁ ШААЛАА ДАА.
mn 2021-03-12 202.131.243.186
СЭР ХӨ
Зочин 2021-03-12 203.91.115.244
Ийм мундаг хүнтэй уулзчихаад ийм ярилцлага авах байсан юм уу?
Зочин 2021-03-12 66.181.177.119
Gereleed bayar xvrgie.Tsagtaa saixan bvsgvi sain setgvvlch jvjigchin baisan.Xvnii amidral vnexeer sonin,aldaj onoj yawsan odoo gaigvi saixan bolj dee.Odoo bieee bod , uuriiguu daichilj uudruguur xarj setgeliin ildee gundaachixgvi ywaarai.Bayar xvrgie.
Зочин 2021-03-12 103.229.178.26
сүүлийн үеийн кинонуудыг үзэхээ ч байсан дөө, сонирхолгүй, нэг л хуурамч, дээр нь бас ядаж байхад солонгос киног дууриагаад байдаг юм уу хаашаа юмб? манай кинонд тоглож байгаа жүжигчид гэж учиргүй зүггүй орилж чарлаад л , бахираад л … хэзээ Монгол хүн ийм байсийн ?
Зочин 2021-03-12 122.201.21.223
Инээмсэглэл сайхан, нүд нь гэрэлтээд л,
Зочин 2021-03-12 202.55.188.89
Их сайхан инээдэг
Урлагийн хүн. 2021-03-12 203.98.77.115
Киноны ая бол Мянганы шилдэг аяд багтах ая. Жүжигчин Г.Адилбиш маш мундаг жүжигчин байсан. Дорнодын театрт байсан хүн. Дорнодын соёл урлагийг аймгийн соёлын хэлтсийн дарга нь гэж бас нэг мундаг хүн удирдаж байсан.
Зочин 2021-03-12 202.126.90.54
Тэгээд хөөрхий хүнд алуулсан даа
Зочин 2021-03-12 66.181.177.119
Tiim vv .Xaramsaltai bna.Uuriin dvree munxulj chadsan ,saixan gvr bvteesen jvjigchin baijdee.Hexen shagnal ugmuur yum daa.Um ma ni bad me xum.
Зочин 2021-03-12 103.9.90.100
оюутан байхад шүлгүүдийг нь цээжээр уншдаг байлаа. шүлггүд нь их таалагддаг. авьяастай хүн шүү.
irgen 2021-03-12 192.82.71.40
arai l denduu yum da,iim saihan duriig munhulsun hund odoo l dunguj soyoliin terguun olgoj baih gej,hoshin shogiin alia salbadainyyd bur gaviyat shuu
Зочин 2021-03-12 202.126.90.54
Энэ хүн хөөрхий их хэцүү амьдралаар амьдарсан даа. Гудамжинд гарсан. Арай дээрдэж дээ хөөрхий. Манай бага хүү кино үйлдвэрт ажилдаг гэнэ лээ гэж байна шүү. 60настай хүн 2 дүүтэйгээ амьдардаг гэхээр хөөрхий ах дүү нар нь л өөд татаж дээ
Зочин 2021-03-12 202.126.88.137
кинонд тоглосон хүүхдүүдээ хэлсэн бна
Зочин 2021-03-12 66.181.178.50
киноныхоо дүрийг ярьж байгаа ганц охинтой
Зочин 2021-03-12 124.158.84.103
1993 – 2019 хүртэл театр тийш цувах ардын жимийг балартуулалгүй авч үлдэж чадсан хүмүүс бол муу нэртэй ХОШИН ШОГЧИД юм шүү дээ. Харанхуй оорк бяд чинь хошин шогчидийн буянаар өөрсдийнхөө элдэв өөгөө зассаар л явна. Харин одоо бол нүүр гараа угаагаад нөгөө хувцасаа өмсөөд чатарлуу алхах дуртай болсон байдийн хэ хэ.
Зочин 2021-03-12 192.82.64.153
Сайхаан
Хотын ууган иргэн 2021-03-12 66.181.188.200
Нүдэнд дулаан энхаруулсанхаруулсан. гийн сайхан эмэгтэйн дүрийг бүтээсэн. Энэ кино бүхлээрээ жирийн хүмүүсийн амьдрал, сайхан сэтгэлийг харуулсан. Одооны кино шиг хиймэл сормуус, хошин шогийнхоны хашгичиж, маазарсан сул дүрүүд биш.