Гурилын үйлдвэрүүд зогсож эхэллээ | News.MN

Гурилын үйлдвэрүүд зогсож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Гурилын үйлдвэрүүд зогсож эхэллээ

Гурилын үйлдвэрүүдийн агуулахад өнөөдрийн байдлаар нийт 30 мянган тонн улаанбуудайн нөөц байна. 30 мянган тонн улаанбуудай нь Монгол Улсын гурилын нэг сарын л хэрэглээ юм.

Тиймээс импортын улаанбуудайны квотыг яаралтай олгож, гурил үйлдвэрлэх буудайгаа нөөцлөхгүй бол тавдугаар сар гараад гурилын үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй болсныг гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл өнөөдөр мэдэгдлээ. Гурилын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоохоор дотоодын гурилын хэрэглээний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх эрсдэлтэй.

Монгол Улсад том жижиг нийлсэн 80 орчим гурилын үйлдвэр байдгаас өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус”  гэсэн гурван үйлдвэр байна. “Өег гурил”, “Эрдэнэт фүүдс”, “Од групп” гээд бусад жижиг үйлдвэрүүд улаанбуудайгүй болж үйлдвэрлэлээ зогсоожээ.

Монгол Улс өнгөрсөн онд 192 мянга 904 тонн улаанбуудай хурааж авчээ. Үүнээс гурилын үйлдвэрүүдэд 115 мянган тонныг нь дотооддын гурилын үйлдвэрүүд худалдан авсан байна. Энэ нь гурилын үйлдвэрүүдэд хэрэгцээтэй нийт улаан буудайн 31 хувь нь. Улсын хэмжээнд 255 мянган тонн улаанбуудай буюу 191 мянга 250 тонн гурил дутагдаж эхэлжээ.  Улсын хэмжээнд 145 мянган тонн улаанбуудай импортлох квотын зөвшөөрөл олгосоноос энэ оны гуравдугаар сарын 31 ны өдрөөр 78 мянган тонн улаанбуудай оруулж ирсэн аж.

Д.УЛАМБАЯР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-14 37.216.228.178

яаман дээрээ асуудалаа ярихгүй хэвлэлээр ийм асуудал гараад байдаг, одоо тэгээд хэвлэлээр гарж байгаа мэдээнд ч итгэхэд хэцүү болж дээ. дандаа аль нэг луйварчины зохион байгуулалтай тархи угаалт хөлдүү улс төр явж байдаг.

Avatar

Зочин 2016-04-14 202.72.245.252

Энэ МАНАН Монголын улс төрөөс хэзээ арилах бол. Өөрөө сарнихгүй бол хэзээ нэгэн цагт бүр ч аюултай юманд хүргэж байж арилах зүйл тохиолдох вий гэж үнэхээр сэтгэл зовниж байна. Ард түмэн минь ямар ч хувилбараар сонгууль явсан гэсэн хүний хуучин, дээлийн шинэ нь гэдэг ч юмуу, эсвэл таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэхчилэн тийм тэнэг зарчмаар л сонголтоо бүү хи йгээрэй дээ. Үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож, энэ бузрын олигархуудаас л салцгаая эх орноо аврая Монголын тэнгэр цэлмэг байг

Avatar

Зочин 2016-04-14 203.169.50.46

Увс, Хөвсгөл, Булган, Дорнодод байдаг гурилын том үйлдвэрүүд яасан бэ?

Avatar

Зочин 2016-04-14 103.229.177.46

АН ах нар мэднэ

Avatar

Зочин 2016-04-14 103.57.93.96

Төрд байгаа хүмүүс лоббид автчихаад эргээд төрийг ороолгуулаад байх юм. бизнесийг чинь авхаалж самбаагаар хийдэг болохоос хэзээ ингэж хийдэг юм. та нар ганзагийн наймаа чирдэг байхдаа ингэдэг байгаагүй биз дээ.

Avatar

Зочин 2016-04-14 59.153.112.224

Ер нь зах зээл, явдаг замаараа л яваг л дээ, тор яагаад ороцоод байдаг юм.

Avatar

Зочин 2016-04-14 187.216.84.101

Malchin, tarialanch 2 lav Mongoliig tejeehee baisan shuu dee. Hamgiin davarsan shunahai ulsuud baih yum.

Avatar

Зочин 2016-04-14 122.201.31.223

Odoo shuudai shuudaigaar ni guril iddeg tsag ungursun shuudee. Tegeed ch er ni hun yamar guril idmeer bna teriigee avdag tsag bolson hunii erkh shuudee. Zaaval mongol guril id geed baij bolohgui. Manaih gehed korea guril iddeg…

Avatar

Зочин 2016-04-14 122.201.24.223

Монгол хүнйи хүнсний бүтцэд маш их өөрчлөлт орсон шуудай шуудайгаар нь гурил идэх ээ больсон цаг. Орос гурил хааяа нэг зооглоно. Бизнесээ хийж чадахгүй бол дампуур

Avatar

123 2016-04-14 202.131.252.213

dornod guril hewiin ajillaj bna

Avatar

Зочин 2016-04-14 202.21.106.120

буудайгаа авч гурилаа гаргахгүй бол жинхэнэ бослого гарах байлгүй дээ. цандэлэг, эба гэсэн тариачин хятадуудад хүнсээ даатгавал үнээ нэмээд хоосон хонуулах л нөхдүүд шүү.

Avatar

Зочин 2016-04-14 103.57.94.220

gatsuurtiin chinbat, tsandeleg balai 2 baahan ur taria bgaa, bur 2014 ond huraasan taria hurtel bgaa geed bsan. ulsaas mongo avahiin tuld denduu bultreh yumdaa.

Avatar

Зочин 2016-04-14 150.129.143.12

Бурмаа гуай наанаа худлаа ярьсан байна. Арайчдээ

Avatar

Зочин 2016-04-14 49.0.160.74

ТЭГЭЭД ТЭР ГАДНААС БУУДАЙ АВААЧ…… НОВШИЙН ШУНАЛТАЙ ТАРИАЛАНЧДЫН БАРЬЦААНД БҮҮ ОР….. ТЭД БАЯРЛАЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ….. ҮҮГЭЭР ШАНТААЖИЛЖ БААХАН МӨНГӨ НЭХНЭ….. ТЭГЭЭД НАМАР ЗАСГИЙН ГАЗАР, ЦАГ УУРЫН АЛБАНД БУРУУГАА ТОХНО…. ХҮНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ НОВШНУУД….

Avatar

Зочин 2016-04-14 203.194.114.91

Хэн үнэн ярьдаг юм бэ. Тариаланчид Бурмаа гурилын үйлдвэрт импортын квот олгосон учраас тариаланчид мөнгөгүй, зах зээлгүй гэсэн. Одоо гурилын үйлдвэрийнхэн, Ээлжилж төрийн мөнгө, бидний татварын мөнгийг хулгай хийдгээ хэзээ болих вэ, Хулгайчдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж