Владимир Гройсманыг Украины Ерөнхий сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Владимир Гройсманыг Украины Ерөнхий сайдаар томиллоо

 

Украины шинэ Ерөнхий сайдаар Владимир Гройсманыг тус улсын Дээд Рада өнөөдөр томиллоо. Дээд Радын 257 гишүүн дэмжжээ. Владимир Гройсманы нэрийг Ерөнхийлөгч Петер Порошенко дэвшүүлсэн юм.

 

Өмнөх огцорсон Ерөнхий Арсений Яценюкийн кабинет одоогоор үүрэг гүйцэтгэгчид болоод байгаа юм. Шинэ Ерөнхий сайд удахгүй кабинетаа бүрдүүлнэ.

 

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж