С.В.Лавровын айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

С.В.Лавровын айлчлал өндөрлөв

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад өнөөдөр айлчиллаа. Тэрбээр эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах, Зүүн хойд Ази болон Зүүн Азийн орнуудын асуудалд хамтрах, АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх талаар Л.Пүрэвсүрэн сайдтай санал солилцсон. Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.

ОХУ-ын Гадаад  хэргийн сайд С.В.Лавровын айлчлал өндөрлөж, 17.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас Япон улсыг зорилоо.  

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж