Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Лавровыг хүлээн авч уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Лавровыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Лавровыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг  өнөөдөр Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. Дотнын найз, найрсаг андын хувьд түүнийг ийнхүү гэр өргөөндөө хүлээн авч, халуун дотноор ярилцаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд зочноо хүндэлдэг монгол заншлаар хөөрөг барин мэнд мэдэв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд айлчлан ирсэнд нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлээд монголчууд хойд хөрштэйгээ эртнээс найрсаг сайн харилцаатай явж ирснийг тэмдэглэлээ.

Энэ онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаа. Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой мөн тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдсан юм.

Тэрээр “Өнөөдөр таны айлчлалын үеэр Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна. Энэ баримт бичиг бол шинэ зуунд, шинэ нөхцөл байдалд манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үндэс, суурь юм. Энэ нь хоёр орны харилцааг эдийн засаг, санхүү, хууль, эрх зүй болон бусад салбарт цаашид хөгжүүлэх нэмэлт боломжуудыг нээх болно. Оросын ард түмэн хэзээ ямагт бидэнтэй хамт байсан. Та манай оронд айлчилж, миний өргөөнд зочилж байгаад гүнээ талархаж байна” гэлээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хариу хэлэхдээ “Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөө гэртээ хүндлэн зочлуулж байгаа нь гүн хүндэтгэл хэмээн хүлээж авч байна. Өнөөдөр бид Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгууллаа. Манай хоёр орны хооронд өнө эртнээс тогтсон найрсаг, халуун дотно, уламжлалт харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ баримт бичиг чухал үүрэгтэй.

Бидний харилцаа эртний түүхэн харилцаа юм. Монголын ард түмэн Эх орны аугаа их дайны жилүүдэд ЗХУ-ын ард түмэнд тал бүрээр тусалж, ямагт нэг тал болон тэмцэж явсныг мартахгүй.

Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаагаас гадна сансрын хамтарсан нислэгийн 35 жилийн ой болж байна. Эрдэнэт хот байгуулагдаад 40 жил болж байна. Оросын анхны консулын газар Монголд 1616 онд байгуулагдаж байсан. Ийм эрт цагаас бид найрамдалт харилцаатай явж ирсэн. Энэ харилцаа өнөөдөр ч үр бүтээлтэй үргэлжилж байна” гэв.

Энэ 2016 оны 6 дугаар сард Узбекстаны нийслэл Ташкент хотод ШХАБ-ын ээлжит уулзалт болно. Энэ үеэр ОХУ-ын Уфа хотноо 2015 онд болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтаар яригдсан 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай саналыг батлан ажил хэрэг болгох байх хэмээн найдаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсанд талархал илэрхийлж, хөрш 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулахаар санал болгосныг дэмжиж буйгаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Гадаад хэргийн яаманд уншсан “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдэвт лекцдээ “Бүс нутгийн болон ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын дээд хэмжээний уулзалт эдийн засаг, тээврийн коридор байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг сайшаан дэмжиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-14 103.57.93.96

нэг юм ойлгомжтой: Монголд Оросын тагнуулын сүлжээ маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр, монголчуудын сэтгэлгээг атгасан хэвээр байх санаархал хэвээр байгаа юм байна.

Зочин 2016-04-14 203.194.114.248

Лавров нууц байдалд Женког хүлээн авч уулзсан байна. Уулзалтын эхэнд Лавров Путины хувийн мэндчилгээг Женкод дамжуулаад түүнийг Оросын төлөө медалиар шагнасныг гардуулан өгсөн байна. Медаль авсны дараа Женко, Служу в Россию /Оросын төлөө зүтгэе/ хэмээн цогтойгоор хэлээд нулимс дуслуулсан байна. Дараа нь богино хэмжээний ярилцлага болж Лавров Женког орчин цагийн Оросын тагнуулын байгууллагын хамгийн үнэтэй албан хаагч хэмээгээд гадаад улсуудад явуулж байгаа тагнуулчдын хамгийн шилдэг нь хэмээн магтжээ. Женко үүнд талархан сүүлийн саруудын цалингаа огт аваагүйг далимд дуулгатал Лавров инээвхийлэн цалинг ямар ч байсан олгоно. Одоогоор Оросын төсөв хүнд байна. Монголоос зувчуулсан мөнгөөрөө түрдээ болгож бай гэжээ. Үүгээр уулзалт төгсөж Женко гарахдаа Лавровын гарыг үнсчээ.

Зочин 2016-04-14 122.201.24.67

Гарахдаа Лавровт мөргөж, бөгсөө харуулалгүй ухарж мөлхсөөр гаржээ

Зочин 2016-04-14 124.158.124.157

Эхний зураг дээм манай ерөнхийлөгч нэг хургачин хүү шиг хөөрхөн гарч, хэ хэ. Бие жижиг ч бэлчээр томтой лут хүн шүү. Хоёрт гэвэл, гадны том зочдыг хүлээж авдаг энэ өрөөний интерьерийг өөрчлөх хэрэгтэй харагдаж байна. Иймэрхүү асуудал эрхэлсэн Их тэнгэрийн аман дахь Захиргааны улсууд энэ тал дээр нэг анхаарах хэрэгтэй байх аа. Хөгжиж буй улсын, хөгжсөн улсын гэх мэт ялгаа иймэрхүү юман дээр байх албагүй юм шүү.

Зочин 2016-04-14 103.57.93.96

нэг америк залууг оросууд Буриадад учир битүүлгээр алчихлаа ш дээ. энэ нь америкуудыг наашаа бүү зүглэ, савраа цааш нь гэсэн үг ш дээ.

Зочин 2016-04-14 103.57.93.96

Равдан бас их ухаантай царайлаад мушгиж дээ хөөрхий. Орос гэхээр л, Энхбаяр гэхээр л цээжээрээ хамгаалаад, тархи угаах гээд үхэн хатан зүтгэчихдэг юм. тэр Орос руугаа яваач дээ тэгээд.

РАВДАН 2016-04-14 202.70.46.231

УГ НЬ ИХ УХААНТАЙ ЦАРАЙЛАХ ГЭЖ ОРОЛДОЖ Л ДЭЭ ЭНЭ ДАЙСНЫ ХҮСЛЭН. ӨРСӨЛДӨӨН, ТУЛАЛДААН 2-ОО ЯЛГАХГҮЙ БАЙЖ ЧИНИЙ МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ Ч ДЭЭ ЧААВААС! ДАЙСАНТАЙ ТУЛАЛДДАГ, ХӨРШТЭЙГӨӨ ӨРСӨЛДДӨГ ЮМ. ТАНАЙХ ИЙМ ХООЛ ИДДЭГ, МАНАЙХ ИЙМ ХООЛ ИДДЭГ, ТАНАЙ ЭХНЭР ТИЙМ, МАНАЙ ЭХНЭР ИЙМ. ГЭЭД НЭГ ХОШИН ШОГИЙНХНЫ РЕКЛАМ БАЙДАГДАА! ГЭХДЭЭ БИ ИНЭЭЕ Л ДЭЭ!

Зочин 2016-04-14 103.57.93.96

Оросууд монголчуудыг зоопаркын амьтан шиг байлгахын тулд нөхөрсөг ах дүүгийг гэдэг үгээр мэлмийг нь сохлоод, хятад гэдэг шошго зүүлтээр зүрхийг нь үхүүлдэг юм. тэд нарын ах гэж юу байдаг юм. согтуу оросыг дээрэнгүй зантай онгироо бахирсан. орост одоо монголчуудаас дээрэмдсэн газар нутгаас нь өөр юу үлдсэн юм.

Зочин 2016-04-14 203.91.118.70

Хятад зангаа гаргаад байгаарай.

тэнэгт 2016-04-14 103.57.93.96

ямар ч дайсангүй, ямар ч өрсөлдөгчгүй гэж бодож амьдардаг хүн, адгуус , гүрэн мөхдөг жамтай юм. дотроосоо идэгдээд, өөрөө өөртэйгээ тэмцэлдээд. энэ яагаад монголчууд хөлөө жийлцээд байдгийг шалтгаан. нохойг гинжинд уяад л байхад өөрөө өөртэйгээ сүүлдээ арсалдаад эхэлдэг. том гүрэн дайсангүй ч дотроосоо задраад мөхдөг. энэ аргаар л монголчуудыг хэдэн зууны турш мөхөөж ирлээ. ертөнц тэмцэл өрсөлдөөн дээр тогтдог болохоос, хойд урд хөршийн бөг-сийг долоолтон дээр тогтохгүй. долоосоор байгаад бүр долоох дуртай нэг өөдгүй гуйлгачин, арчаагүй амьиан болчихоод.

РАВДАН 2016-04-14 202.70.46.231

ХӨРШӨӨ ДАЙСАН ГЭЖ БОДОЖ АМЬДРАХ ЁСТОЙ ТАМ БАЙДАГ БАЙХ ДАА! ТЭГЭХЭЭР Л ХЭДЭН ХӨРШТЭЙ БАЙНА ТӨЧНӨӨН ДАЙСАНТАЙ Л АМЬДАРНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ! ЮУН 3 ДАХЬ ХӨРШ 3 ДАХЬ ДАЙСАНТАЙ Л БОЛНО ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ!

Зочин 2016-04-14 103.229.121.65

Орос ч Хятад ч Монголын мөнхийн дайсан. Гуравдагч хөршийн бодлого л Монголыг аварна.

РАВДАН 2016-04-14 202.70.46.231

ХЭВЛЭЛИЙН АЛБА БОЛОН ТӨРИЙН НУУЦЫН АЛБА ГЭЖ ТУСДАА Л БАЙХ ЁСТОЙ ДОО. ОДОО БОЛЬЧИХСОН ЮМ УУ? ТАТАЛГАН БИЧЭЭЧ ГЭЖ ГЭДЭГ БИЛ ҮҮ?

Зочин 2016-04-14 202.21.106.135

монгол берия-д харамсалтай нь хангалттай цаг үлдсэнгүй.

Зочин 2016-04-14 202.9.40.188

SAIKHAN SETGEGDEL TURUULEV.

РАВДАНД 2016-04-14 202.179.8.6

Хэвлэлийн алба гэж байнаа. Тэд тэмдэглэл хийнээ. Тэд заавал Равдангийн нүдэнд харагдах албагүй.

khavsaa 2016-04-14 202.179.31.27

Oros oron manai ard tumnii munhiin hursh. Sain hariltsaatai baikh iostoi. Orosiin olon myangan tsereg ers Mongoliin tusgaar totnoliin tuluu ami nas, haluun tsutsaa asgaruulan baij unench and nuhud gedegee batalsan um shuu. Tuukh gerchilene. Harin zarim uhaan muutai humuus orosiig muulah n daanch haramsaltai.Uunig bid ueiin ued martahgui baik iostoi. Chingis ubuu urd hurshuus bolgoomjlohiig zahij baisaniig sanaarai. Oros yadarsan tsagt manai ard tumend tuslahad urgelj belen bdag shuu. Nairamdalt hariltsaa ulam tsetseglen hugjih boltugai.

Зочин 2016-04-14 103.57.93.96

Оросууд залгидаг бодлого барьдаггүй болохоороо хойноос чинь, хонгоноос чинь том том хазаад идээд байна уу.

Зочин 2016-04-14 103.57.93.96

би тэгж хардаг юм биш, улс орнууд бие биенээ түүхийн туршид ттэгж харсаар, залгисаар ирсэн.

Зочин 2016-04-14 203.91.118.70

Зочин(103.57.93.96) Хятад зангаа гаргаад байгаарай.

Зочин 2016-04-14 203.91.118.70

Хятад зангаа гаргаад байгаарай.

РАВДАН 2016-04-14 202.70.46.231

ЗАРИМ ХҮМҮҮС БИЧИЖ БУЙ ЮМАА ОГТООС БОДДОГГҮЙ ЭСХҮЛ МОНГОЛЫН ДАЙСАН БАЙХ. ХӨРШИЙГӨӨ МӨНХӨД ДАЙСАН ГЭЖ ХАРАХ ХЭРЭГ ҮҮ! СӨНӨНӨ БИЗ ДЭЭ! ХӨРШ ЧИНЬ ДАЙРААГҮЙ Ч ӨӨРИЙНХӨӨ БОДОЛДОО АВТАЖ МӨХНӨ БИЗ ДЭЭ! НАЙТААЧИХСАНААСАА БОЛООД АЙСААР БАЙГААД ҮХДЭГ ЧИЧИКОВ ГЭЖ НЭГ ТҮШМЭЛИЙН ТУХАЙ ЗОХИОЛ БАЙДАГ БАЙХ АА!

Зочин 2016-04-14 103.57.93.96

сайн хөршийн харилцаа гэж юугаа донгосоод байдаг юм, улс төрд найз байхгүй, улс орнуудыг хувьд бүр ч, нэг сайхан инээсэн дайснаа л гэж харах хэрэгтэй.

Зочин 2016-04-14 182.160.36.75

чамаас юу хулгайлаав ардчилсан бээжин хав аа?

Зочин 2016-04-14 43.242.243.1

Хулгайч Лавров Монголчуудын нүүрсний хэрүүлийг унтраах биш өрдөхөөр ирсэн Өөр юу байдгийн

Зочин 2016-04-14 59.86.150.169

omhii ***** chi yhej dald orooch

Зочин 2016-04-14 66.87.79.12

Elbegee gudmand tavargaj baihdaa mongol orosiin hariltsaag nuraasan, DE araa n turiin ordond ireed mongol orosiin harilrsaa yamar gun aguulga ach holbogdoltoig oilgomor ayadaad nuraasnaa butsaaj evluuleh gej hulsuu dusluulan, nuuree ulalzuulan ichinguirch suuna.Gudamnii show hiigeed turiin hariltsaa 2iin yalgaag ene deel umssun toodgor huu oilgoson gej naidaya...

РАВДАН 2016-04-14 202.70.46.230

ЖЕНКО ОРОСЫН ТӨРИЙНХӨНТЭЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ! ТЭД БАТТУЛГЫГ БОЛОВСРОЛГҮЙ, ДЭЭРЭЭС НЬ ШУНАЛТАЙ ГЭДГИЙГ МЭДДЭГ. ОДООГИЙН ЭРХ БАРИГЧИД ЖЕНКО БОЛОН ТҮҮНИЙ ХАМСААТНУУДАД ЯАГААД МОНГОЛЫН ХАМГИЙН ИХ МӨНГӨ ЭРГЭЛДҮҮЛДЭГ ЯАМДЫГ УДИРДАХ ЭРХ ОЛГОСНЫ НУУЦ НЬ ТЭРЭЭР АН НАМЫН УДИРДАГЧДЫГ СОНГУУЛИАР ЯЛАХАД НЬ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ӨГСӨНД Л ОРШИНО. МЭДЭЭЖ УЛС ТӨРИЙН БОДЛОГЫН ЭХИЙН СҮҮ МӨНГӨ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ Ч 1САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛЧИХААД 580 САЯ ДОЛЛАР ХУСНА ГЭДЭГ БОЛ АРАЙ Ч ХЭТИЙДСЭН ХЭРЭГ БИЗЭЭ! ГЭХДЭЭ СҮҮЛИЙН ҮЕИЙН ШУУМ ЯРИАГААР БОЛ АН НАМЫНХНЫ СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН НИЛЭЭД ХУВЬ НЬ СИНГАПУРЫН ХЯТАДУУДЫН МӨНГӨ БАЙХ МАГАДЛАЛ ИЛЭРСЭЭН!

Зочин 2016-04-14 202.179.27.21

Huurhii dee jijig ulsiin tarvaghan erunhiilegch har baidgaraal bultiin bultiin uuruu hoshgoron bundgunuj uguh yumda Jenkogiin tuhai yuu yarisan boldoo

РАВДАН 2016-04-14 202.70.46.230

ОРОСООР ЯРИЛЦСАН ЮМ БОЛОВ УУ! АЗИЗОВЫН ХАЖУУД ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨГЧ БИЧИЖ БАЙХ ШИГ! МАНАЙ ТАЛААС ЯРИАНЫ ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЖ ХАРАГДАХГҮЙ ЮМ. ЦАГААН ПҮРЭВСҮРЭН ХОЁР ХАРААД Л СУУХ ЮМ. 3-ДАГЧ МОНГОЛ НЬ ХЭН ЮМ БОЛОО? ЯРИАГ АППАРАТААР БИЧСЭН ЮМ БОЛОВ УУ?

РАВДАН 2016-04-14 202.70.46.230

ТЭР ХИЧЭЭХ ЁСТОЙ. ХАРИН Ч БАГА ХИЧЭЭСЭН.

Zochin 2016-04-14 59.153.114.174

Erunhiilugch bidnii tuluu bdgaaraa l hicheej bna, uuniig ni oilgo, saihan l haragdaj bnashdee,

Зочин 2016-04-14 49.0.161.193

end orj irj baigaa mongolchuudad anhaarulga uguh gesiim end oros oron aguu geed baigaahumuus chin eruduusuu mongold baidag l oros humuus yum shu de tiim uchraas ted end tend mongol ulsad oros ornoo surtalchilj muulsan bolgoniig ugui hiih daalgavartai yum eruusuu odoo ch orosuud zangaa taviaagui baigaag ta buhen harj baina

Зочин 2016-04-14 49.0.161.193

mongol orosiin sain hariltsaa gedeg n orosiin zaasnaar yavahgui bol hohi chin shu gesen ug mun te

м***** 2016-04-14 202.9.41.76

Төвййг сахина гэж илүү дутуу донгож байж, эзгүй талдаа 1 -аар торойж үлдэнэ шүү гэдгийг Эба-д хатуу ойлгуулах гэж ирсэн нь үнэн юм байна. Монголын эгэл иргэдийг хошигруулахаас бус их гүрнүүдийн том хүний өмнө бол дээлтэй жүжиг тавихаас өөрцгүй юм даа

bid 2016-04-14 202.179.27.171

МОНГОЛ ОРОСЫН САЙН ХӨРШИЙН ХАРИЛЦАА ӨӨДЛӨН ДЭГЖИХ БОЛТУГАЙ!

naraa 2016-04-14 104.51.227.61

ok

РАВДАН 2016-04-14 202.70.46.226

МОНГОЛ ОРОСЫН САЙН ХӨРШИЙН ХАРИЛЦАА ӨӨДЛӨН ДЭГЖИХ БОЛТУГАЙ!

Зочин 2016-04-14 203.91.118.70

Ардаа алт, мөнгөн эмээлийг хослуулаад тавьчихаж даа.

Зочин 2016-04-14 203.91.118.70

Урд зүгийнхэн дээл өмсөхөөр тэгж харагддаг юм аа.

Зочин 2016-04-14 182.160.41.226

монгол дээл өмсчихөж? ямар сонин харагддаг юм бэ?

Зочин 2016-04-14 150.129.140.58

ОРОС орон манай сайн хөрш

Монгол эр 2016-04-14 119.40.98.162

Хүмүүс чинь галзуурчаагүй байгаадаа Бидний төлөө л хоёр хөрштөйгөө уулзаж ярилцаж байхад. Бид үнэхээр галзуурч байна энэ бичиж байгаа сэтгэгдэлүүдийг нь хардаа. Эсвэл энэ галзуу сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд Монголыг задлах бутаргах санаатай нөхдүүд л байгаа

Battulga 2016-04-14 194.78.95.106

Jenko g jaahan oroldood bhaar Putin Lavroviig yavuulj Elbegeeg jijgeruulj bgaa bhdooo

Зочин 2016-04-14 202.21.106.120

зиак ахаас шанаа авсануу? цохдуулсануу? нөгөө тэнгэрээр берлин орох тухайгаа дурсахгүй яагаав хаха. ер нь толгойдоо дэмий юм бодох дэмий ш дээ, бодсон болгоноо чалчих бүүр ч дэмий. өөрийгөө ч бод, өргөн түмнээ ч бод. ер нь ах нар элдэвийн юмийг нударна шүү гээд ойлгуулчихлаа.

Зочин 2016-04-14 203.91.118.70

Чамаас хамаагүй өндөр боловсролтой, дэлхийн хэмжээнд яртгддаг хүн ш дээ. Бид оросын хажуунаас нүүгээд явах боломжгүй. Чи харин Эрээн рүүгээ буц л даа.

Зочин 2016-04-14 49.0.160.237

энэ тэнэг орос хурдан монголоос зайл, оросыг бид гуйхгүй, урьдынх шигээ царай алдана гэж бодож байгаа бол эндүүрэл шүү, зайл цаашаа тэнэг орос.

Зочин 2016-04-14 150.129.140.58

чи зайл 49

Зочин 2016-04-14 203.91.118.70

Нэг хүнийг тахин шүтэх= Мүүний пастор R.T.Элбэгхулхи ба монголчууд

Орос мандтугай 2016-04-14 202.9.41.253

Агуу Орос орон мандтугай

kkkkkk 2016-04-14 202.179.4.54

ebeeg ***** bolgoj baigaa ulaantanguud oorsdoo boos bolj orosiin ulaan sugand shigdekh khuseltee khulmasnuud

Зочин 2016-04-14 103.57.95.173

Элбэгдорж гөлөг болсон байна шүү одоо мөдхөн ахаа намайг авраарай гээд хадаг бариад гүйнэ дээ ккк

Зочин 2016-04-14 203.91.118.70

Ойлгохгүй бол хохь чинь.

Зочин 2016-04-14 122.201.21.2

Medehgui ,yu geed bgaa yum be? Orosoor baahan yum tavichihaad..yadahdaa orchuulaad tavildaa..bid nar yamar orost bgaa bish

Зочин 2016-04-14 203.91.118.70

«Мы не просим и не будем просить западных партнёров эти санкции отменить, мы никогда не инициируем эти дискуссии. Они сами и на встречах с нами, и в своих публичных заявлениях начинают нервничать на эту тему, начинают говорить: «А что касается санкций против России, то как только Россия выполнит Минские соглашения, санкции будут сняты», — приводит РИА Новости заявление Лаврова. По его словам, таким образом Запад демонстрирует свою беспомощность. «Это их желание и одновременно беспомощность. Западные партнёры прекрасно знают, что Минские соглашения вообще не содержат упоминания России, но практически в каждом параграфе изложены задачи, стоящие перед украинским руководством, и сроки, в которые эти задачи должны быть выполнены. Всё это сорвано», — отметил министр. «Сейчас западные партнёры понимают, что не в состоянии своих подопечных в Киеве должным образом воспитать, чтобы свои обещания выполняли. Пытаются перевести стрелки на нас», — отметил глава МИД РФ. Лавров подчеркнул, что таким образом посылается сигнал Киеву: «Продолжайте саботировать выполнение своих обязательств, а наказаны будете не вы, а Россия». «Неприемлемо дожидаться, когда они сменят гнев на милость, отменят санкции и возобновят с нами сотрудничество», — добавил министр. Оригинал новости RT на русском: https://russian.rt.com/article/158648