Цар тахлын хамгийн анхны тохиолдол албан ёсоор 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын Хэбэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн билээ. Түүнээс хойш хэдхэн сарын дараа Covid-19 Европ болон АНУ-д тархаж, эрх баригчдын алгуурлалаас болж олон сая хүн эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохирсон юм. Гэвч харамсалтай нь америкчууд вирус анх Хятадад бүртгэгдсэнээс болж ази хүмүүсийг үзэн ядах нь ихэсч, өмнө нь тодорхой хэмжээнд байсан ялгаварлан гадуурхалтыг улам дэвэргэсэн юм.
Тухайлбал, Covid-19 цар тахлыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний холбоотнууд, зарим барууныг дэмжигч хэвлэл мэдээллүүд “Хятад вирус”, “Ухань вирус”, “Кун Флю” гэх мэтээр нэрлэж байсан нь олон америкчуудыг өдөөн турхирсан хэрэг болжээ. Улмаар америкчуудын үзэл бодол, үйлдэл азиудыг хэдэн үеэрээ АНУ-д амьдарч байгаагаас нь үл хамааран ялгаварлан гадуурхах, дарамтлах, заналхийлэхэд хүрсэн байна.
Чухамдаа азиудыг барууны орнуудад “Үлгэр жишээ үндэстний цөөнх” хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ. Учир нь азиуд бусад цагаачдаас илүү өндөр боловсрол, соёлтой байдгаас гадна амьдарч буй орныхоо нийгэм, эдийн засаг, боловсролд сайн нөлөө үзүүлдгийг ажиглагчид сайшаадаг юм.
Гэвч азиудын эл давуу тал эздээ америкчуудын үзэн ядалтаас хамгаалж чадсангүй. 2015 онд хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд оролцсон цагаан арьстнуудын 50 хувь нь цагаан арьстнуудыг азиудаас илүү хэмээн үзэж байсан бол 30 хувь нь эргэлздэг, 19 хувь нь эсэргүүцдэгээ илэрхийлсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ, Нэгдсэн Вант улс, Австралид азиудыг үзэн ядах хандлага эрс нэмэгджээ. Жишээлбэл, 2020 оны гуравдугаар сард Техаст амьдардаг ази гаралтай гэр бүлийнхэн халдлагад өртөж, бүгд хутганы хүнд шарх авцгаасан аж. Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр, хэрэгтэн “Тэр гэр бүлийнхэн Хятадаас ирсэн бөгөөд хүмүүсийг Covid-19-өөр халдварлуулж байсан” хэмээн мэдүүлсэн аж.
Өөр нэгэн судалгаанаас үзвэл АНУ-ын 10 насанд хүрэгч тутмын дөрөв нь ялгаварлан гадуурхалтыг хэвийн зүйл гэж боддог аж. Түүнчлэн АНУ-д амьдардаг азиудын 30 гаруй хувь нь ямар нэг байдлаар сэтгэл зүйн болон биеийн халдлага, дарамтад өртөж байжээ. Харьцуулж үзвэл, хар арьстнуудын 21 хувь, испани гаралтай иргэдийн 15 хувь, цагаан арьстнуудын 8 хувь дээрх байдлаар ялгаварлан гадуурхалтын золиос болж байжээ.
Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлснээр, 2020 онд азиудын эсрэг үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тоо 1900 хувиар өссөн байна. Тэдний дунд 61 настай филлипин эрийн нүүрийг хутгаар сийчсэн гэх мэт хүнд гэмт хэргүүд цөөнгүй байгаа нь харамсалтай.
Азиудын эсрэг хүчирхийлэл энэ онд ч бууралгүй улам нэмэгдсээр байгаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден санаа зовж буйгаа илэрхийлэн, зохих арга хэмжээ авахаа амласан юм.
Түүнээс гадна Нэгдсэн Вант улсад ч азиудыг ялгаварлан гадуурхах, улмаар доромжлох, дарамтлах, зодох, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд 2020 оноос эхлэн эрс нэмэгджээ. Түүнчлэн энэ оны хоёр, гуравдугаар сард дээрх төрлийн гэмт хэргүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс дор хаяж гурав дахин нэмэгдсэн гэх харамсалтай баримт бий.
Австралид 3000 гаруй азийг оролцуулан судалгаа авахад 84 хувь нь 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд дор хаяж нэг удаа халдлагад өртжээ.
АНУ-д олон жил амьдарч буй хүмүүсийн мэдээлснээр, тэд олон нийтийн газарт явж байхдаа эх хэлээрээ ярихаас айж, аль болох царайгаа нуухыг хичээдэг болсон байна. Мөн гадуур явж байхад хүмүүс хуруугаараа чичих, юм шидэх, “Битгий амьсгалаад бай”, “Надад битгий өвчин өгчхөөрэй” гэх мэтээр хараах нь түгээмэл байдаг тул гэрээсээ гарахаас ч айдаг болсон аж.
Эх сурвалж: SCMP
Зочин 2021-03-12 103.151.77.33
Ази гэж гадуурхаагүй хятад гэж гадуурхаж байгааг х***а нар мөнгө төлж азиуд гэж бид нарыг турхирч байгаа.Хятад биш бол яах ч үгүй ?Япон,Солнгосууд зүгээр л байна.
Зочин 2021-03-12 202.126.88.205
Наанаа инээж цаанаа өөр зүйл бодож явдаг цагаануудын санааг хүүхэд шиг азичууд юугаа гадарлах вэ. Түүх сөхөөд үзэхэд л мэдэгдэнэ. Нөгөө бидний муу хэлдэг х у ж а а нарын санааг даваад гарчихсан байдаг шүү дээ. Ийм л байна.
Зочин 2021-03-12 207.183.244.30
Заа бүү мэд дээ. Хаагуураа амьдардаг азиуд нь дарлагдаад байдаг юм бол доо. Боловсролтой цагаанууд бол тун дажгүй шүү дээ, хэдэн жил цуг ажиллаж амьдарлаа. Тэгэж гадуурхаж хажиглаад байгаа юм эр байдаггүй ш дээ, харин ч их шулуун шударга, нэг итгэсэн хүндээ их сайн, улбулзсун долболзсон юмгүй хамт ажиллахад түшигтэй тулхтай сайхан байдаг шуу. Харин харууд бол хэцүү дээ хэцүү, холхон л байсан нь дээр.
Зочин 2021-03-12 103.212.118.125
энэ улбулзсан,долболзсон гэж хаанахын хэл вэ? улбалзах гэж үг бол монгол хэлэнд бий. улаан өнгийн юм дэрвэж хөдлөхийг хэлнэ,нүүр царай гэнэт гэнэт улайхыг хэлнэ. яахав ууралдаггүй гэж байгаа юм байна гэж ойлгоё. Гэхдээ цаадах чинь чамайг цааш харахад чинь л дунд хуруугаа гозойлгож байгаа.Юуны чинь түшиг …
Зочин 2021-03-12 192.82.78.137
Монголд ч бас хазгай хэлтнүүд Халхыг бузарлаж дууслаа.
ҮНЭН 2021-03-12 103.26.194.206
ЧАМАЙГ НАМ ЦОХИХ ЁСТОЙ ЮМ
Зочин 2021-03-12 146.115.161.230
Америк 2эргээрээ л юу юм гэхээс урдуураа төвөөрөө бол зэрлэгүүд шүү дээ. Библи бурхан ярил дэлхий хавтгай үгүй гэж хэрэлдээл. Юун орк цаашаа. Дөнгөж очсон ази нөхөр 10 хан жилийн дотор хэдэн үеэрээ тэнд амьдарсан цагаан нөхрийн урд гарах нь энүүхэнд. Тэрэнд атаархаад байдын. Гол нь тэр. Эхний хэдэн жил ч хэцүү. Аажуухан дээшилсээр жилийн орлого нь 60к 80к 100к гээл өсөөд байна. 100 аас дээш бол тухтай амьдраад эхэлнэ. Гэтэл хөөрхий америк нөгөө л пиззагаа зөөсөөр, өвсөө татсаар орлого нь 40к
Зочин 2021-03-12 202.126.90.9
azid bgaa tsagaan arsitanuudiig alchihaj bolhiim bishuu
Зочин 2021-03-12 165.22.215.141
Трамп орос угсааны Чех Словени эхнэрүүдээсээ Азийг үзэн ядах орос вирус авчихсан гэж Азид жиг жуг гэдэг.Америкд угаасаа Азиудын эсрэг гэмт хэргүүдийг Оросууд,католик шашинт латин угсааны Франц Испани Италичууд,тэдний саймширдаг хар халтаруудтайгаа Англи Герман угсааныхнаас 2 дахин илүү үйлддэг.Британи Германийн Англосаксончууд Азид элэгсэг.
Зочин 2021-03-12 192.82.68.192
МОНГОЛ ЮМ БОЛ МОНГОЛДОО Л БАЙЦГАА Л ДАА МАЛУУДАА
Зочин 2021-03-12 43.242.242.59
Манайхан АНУ-д очиж амьдарна гэдгээ болих хэрэгтэй. Тэнд очвол үхлээ сонгосон ч байж мэдэх юм. Олон монголчууд тэнд очиж бусдын гарт амиа алдсан. Ялгаварлан гадуурхах бол барууны соёл болсон зүйл. Манж зан гаргаж өөр зүйл ярьдаг. Цаашдаа ч ийм л байна.
Зочин 2021-03-12 165.22.215.141
Буриад п**а яаж зүгээр байхав Монголчуудыг турхираад л. Оросод чинь Монголчуудыг хамгийн доорд үздэгийг яагаад хэлэхгүй байна ?
Зочин 2021-03-12 66.181.177.165
Юу нь буруу болчив.Гадны хүнд хэн хаана дуртай байдын? Нөгөө францыг *л дүүжил л гээд байсан даг. Хятадыг бол яриад ч юу гэхэв.Хятад вирус биш юм бол ямар вирус юм бэ
Зочин 2021-03-12 202.179.21.237
ази вирус, чамд ч бидэнд ч хятадуудад ч хамаатай. бид нэг тивийнхэн адилхан азиуд. чамайг ч дээрэлхэнэ
Зочин 2021-03-12 192.82.68.192
БИ ТЭГЖ БОДОХГҮЙ БАЙНА БИ МОНГОЛ
G 2021-03-12 103.140.10.163
ene haldaj bga zerlegud n chmaig mongol gehiig sonsod mon zuger ongoruleh tarhitai humuus bhda? Mongol gj hezee ch sonsoj bgagui, amerikiin har mass bga shd iim yum hiij bga humuus chne.
No 2021-03-12 95.223.59.91
66.181.177.165 монголоосоо л гардаггүй хүнд бол гарлаа гэхэд Ази тивдээ л бол ингэж хэлж болох.Гэтэл баруунд, Америкт, Африк тивд чамайг хараад хэн ч монгол байна гэж харахгүй шууд л Ази нэг муу Хятад л гэнэ.Цагаа тулвал царайг чинь х****л муу Хятад гээд л буудчина.
Тэнд амьдарч яваа олон Ази хүмүүс байгаа, монголчууд байгаа.Тэдний амьдрал амьдрал биш үү
Зочин 2021-03-12 66.181.161.124
news.mn !!! Та нар хүний бичсэн сэтгэгдэл оруулахгүй, эсвэл устгаад байдгаа болиоч ээ!! Эсвэл сэтгэгдэл бичүүллэхээ бүр больчих, тэгвэл шулуухан!!! Тэгвэл танай сайт руу орох хүн эрс цөөрнө!!!
Зочин 2021-03-12 66.181.161.124
Цагаа тулахаар хүн гэдэг амьтан (цагаан, шар, хар гэлтгүй) тун ч өчүүхэн шүү дээ!!! Арьсны өнгө, үндэс угсаагаар гадуурхах явдал 21-р зууны дунд хүртэл лав арилахгүй ээ!!! Байгалиас өөр төрсөн ялгаа нь яалт ч үгүй амь бөхтэй золиг юм.