Азиудын эсрэг хэрээс хэтэрсэн ялгаварлан гадуурхалт

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Азиудын эсрэг хэрээс хэтэрсэн ялгаварлан гадуурхалт

Азиудын эсрэг хэрээс хэтэрсэн ялгаварлан гадуурхалт

Цар тахлын хамгийн анхны тохиолдол албан ёсоор 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын Хэбэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн билээ. Түүнээс хойш хэдхэн сарын дараа Covid-19 Европ болон АНУ-д тархаж, эрх баригчдын алгуурлалаас болж олон сая хүн эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохирсон юм. Гэвч харамсалтай нь америкчууд вирус анх Хятадад бүртгэгдсэнээс болж ази хүмүүсийг үзэн ядах нь ихэсч, өмнө нь тодорхой хэмжээнд байсан ялгаварлан гадуурхалтыг улам дэвэргэсэн юм.

Тухайлбал, Covid-19 цар тахлыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний холбоотнууд, зарим барууныг дэмжигч хэвлэл мэдээллүүд “Хятад вирус”, “Ухань вирус”, “Кун Флю” гэх мэтээр нэрлэж байсан нь олон америкчуудыг өдөөн турхирсан хэрэг болжээ. Улмаар америкчуудын үзэл бодол, үйлдэл азиудыг хэдэн үеэрээ АНУ-д амьдарч байгаагаас нь үл хамааран ялгаварлан гадуурхах, дарамтлах, заналхийлэхэд хүрсэн байна.

Чухамдаа азиудыг барууны орнуудад “Үлгэр жишээ үндэстний цөөнх” хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ. Учир нь азиуд бусад цагаачдаас илүү өндөр боловсрол, соёлтой байдгаас гадна амьдарч буй орныхоо нийгэм, эдийн засаг, боловсролд сайн нөлөө үзүүлдгийг ажиглагчид сайшаадаг юм.

Гэвч азиудын эл давуу тал эздээ америкчуудын үзэн ядалтаас хамгаалж чадсангүй. 2015 онд хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд оролцсон цагаан арьстнуудын 50 хувь нь цагаан арьстнуудыг азиудаас илүү хэмээн үзэж байсан бол 30 хувь нь эргэлздэг, 19 хувь нь эсэргүүцдэгээ илэрхийлсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ, Нэгдсэн Вант улс, Австралид азиудыг үзэн ядах хандлага эрс нэмэгджээ. Жишээлбэл, 2020 оны гуравдугаар сард Техаст амьдардаг ази гаралтай гэр бүлийнхэн халдлагад өртөж, бүгд хутганы хүнд шарх авцгаасан аж. Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр, хэрэгтэн “Тэр гэр бүлийнхэн Хятадаас ирсэн бөгөөд хүмүүсийг Covid-19-өөр халдварлуулж байсан” хэмээн мэдүүлсэн аж.

Өөр нэгэн судалгаанаас үзвэл АНУ-ын 10 насанд хүрэгч тутмын дөрөв нь ялгаварлан гадуурхалтыг хэвийн зүйл гэж боддог аж. Түүнчлэн АНУ-д амьдардаг азиудын 30 гаруй хувь нь ямар нэг байдлаар сэтгэл зүйн болон биеийн халдлага, дарамтад өртөж байжээ. Харьцуулж үзвэл, хар арьстнуудын 21 хувь, испани гаралтай иргэдийн 15 хувь, цагаан арьстнуудын 8 хувь дээрх байдлаар ялгаварлан гадуурхалтын золиос болж байжээ.

Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлснээр, 2020 онд азиудын эсрэг үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тоо 1900 хувиар өссөн байна. Тэдний дунд 61 настай филлипин эрийн нүүрийг хутгаар сийчсэн гэх мэт хүнд гэмт хэргүүд цөөнгүй байгаа нь харамсалтай.

Азиудын эсрэг хүчирхийлэл энэ онд ч бууралгүй улам нэмэгдсээр байгаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден санаа зовж буйгаа илэрхийлэн, зохих арга хэмжээ авахаа амласан юм.

Түүнээс гадна Нэгдсэн Вант улсад ч азиудыг ялгаварлан гадуурхах, улмаар доромжлох, дарамтлах, зодох, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд 2020 оноос эхлэн эрс нэмэгджээ. Түүнчлэн энэ оны хоёр, гуравдугаар сард дээрх төрлийн гэмт хэргүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс дор хаяж гурав дахин нэмэгдсэн гэх харамсалтай баримт бий.

Австралид 3000 гаруй азийг оролцуулан судалгаа авахад 84 хувь нь 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд дор хаяж нэг удаа халдлагад өртжээ.

АНУ-д олон жил амьдарч буй хүмүүсийн мэдээлснээр, тэд олон нийтийн газарт явж байхдаа эх хэлээрээ ярихаас айж, аль болох царайгаа нуухыг хичээдэг болсон байна. Мөн гадуур явж байхад хүмүүс хуруугаараа чичих, юм шидэх, “Битгий амьсгалаад бай”, “Надад битгий өвчин өгчхөөрэй” гэх мэтээр хараах нь түгээмэл байдаг тул гэрээсээ гарахаас ч айдаг болсон аж.

Холбоотой мэдээ

АНУ-д Ази гаралтай хүмүүсийн эсрэг халдах болов

АНУ-д Ази гаралтай хүмүүсийн эсрэг халдах болов

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж