Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2021.03.12) 08.00 цагт улс орон даяар эхэллээ. Орон нутгуудад бүртгүүлсэн хүмүүсийнхээ тооноос хамаараад 1-2 хоног үргэлжлэх бол нийслэлд долоо хоног явагдана.
Улсын хэмжээнд нийт бүртгүүлсэн 13094 иргэний 5787 нь нийслэлд, 7307 нь орон нутагт шалгалт өгнө. Төв аймагт Covid-19-ийн тархалт өндөр байгаа учраас тус аймгийн Онцгой комиссоос шалгалтыг хойшлуулсан. Бусад аймагт төрийн албаны ерөнхий шалгалт хэвийн үргэлжилнэ.
Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудаст хандан, ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.
Цар тахлын үед нэг хүн гурван удаа ирэх нь эрсдэлтэй тул ерөнхий шалгалтдаа тэнцсэн тохиолдолд монгол хэл, бичгийн шалгалт болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтаа нэг өдөр өгнө.
Өөрөөр хэлбэл, шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.
Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчид мэдээлж буй.
Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд төрийн албаны шалгалтад тэнцсэнд тооцож, нөөцөд бүртгэгдэх юм байна. Шадар сайдын “Иргэдээс 72 цагийн хүчинтэй PCR-ын шинжилгээг зөвхөн:
- Хөдөө орон нутаг руу явах
- Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардана” гэсэн шийдвэрийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдээс PCR-ын шинжилгээ шаардахгүй юм байна.
Зочин 2021-03-12 122.201.24.73
bar-naas door umhi tamhi unerted ih muuhai umhii oroo shdee. tor im olon salbadai darga yugan yugan hidin ajila hiihgui yugan yugan ch medehgui.hodonos hotod irsen mal amitan daa. iim oro zasad ehden sai ungaasin hubia absin boloo.
Зочин 2021-03-12 122.201.24.73
chi tegbel darhan gedeg orondo suulgal da. darhani zalus ebgui shu bas ain ebguide ih hatuu hargis shuu. gordok geel. neeh naasain pildaga adishoo nertei bool boljigoon gejuu.
amai bimba 2021-03-12 122.201.24.73
toriin alban haach chin shoorn shdee. amerik yabj bolohgui yadaj tsalin baihgui. ih baga tsalintai. neg mu arhichin darga gariin useg zurj uguhgui shnataj bolod tosobo batalj chadahgui geel.
Зочин 2021-03-12 122.201.24.73
yun hovd geed muuhai yum bichin boloo. hotod baij neeh aimag geel nahinmaa.