М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын дарга хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын дарга хийж байна

М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын дарга хийж байна

МАН эрх барихаар хунтайж нар төрийн өнгөтэй өөдтэй албанд томилогддог  бичигдээгүй хуультай. Тэрхүү жишгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн үргэлжлүүлэв бололтой, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар ажиллах болжээ.  Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилсон гэдэг дуулиан дэгдэж байна. Хамгийн гол нь энэ албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлага тавигддаг ч Б.Энхмөрөнгийн хувьд хангаагүй. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж Монголдоо ирээд гурван жил л болж байгаа аж.

Нэг үеэ бодвол Монголд гадаадад өндөр боловсрол эзэмшдэг залуус олон болсон. Гэвч танил тал, арын хаалгагүйгээс төрийн албанд орж ажиллаж чаддаггүй.

Аз нь шовойсон цөөн тооны залуус шалгалтад тэнцэн, төрийн албанд орж ажиллалаа ч даргынхаа эрх ашигт нийцүүлж ажиллаагүйгээс удалгүй чөлөөлөгдөх нь бий. Эцэстээ  “Миний хийх ажил биш юм байна” гээд төрд ажиллахаас буцдаг, няцдаг.

Харин томчуудын хүүхдүүд дэвшээд л, сэлгээд л байна. Жишээ татвал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр одоо Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. МУИС-ийг төгсөнгүүтээ тэрбээр УИХ-ын Тамгын газарт дөрвөн жил ажиллаад Гадаад харилцааны яам руу шилжсэн байдаг. Тэр цагаас хойш Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул, Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал зэрэг алба хашиж байгаад 2017 онд Австрали улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдад зүтгэж байв. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга зөвшөөрөөгүй юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж