Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарна | News.MN

Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарна

Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарна

Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарна

Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeловтой албан уулзалт хийлээ. Халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу улаан, ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан уг уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөгчид оролцсон.

Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачлагатай ажиллахаа Шадар сайд уулзалтын үеэр илэрхийллээ.

Албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөний хүрээнд, хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо. Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТҮМНИЙ НЭГ 2021-03-11 192.82.74.76

манай хэрэглээ өчүүхэн,гэтэл хоолойг Монголоор дайруулсанаар төсөвт хэдэн төгрөг орох боловч хоолой тавьсан зурвас газрууд гадны хяналтанд орж ,амьтаны нүүдэл хөдөлгөөн зогсож байгаль экологид хохиролтой.Манайх шиг тогтворгүй улс төртэй орон, хөршүүдийн. хатуу атганд лав орно

Avatar

Зочин 2021-03-11 192.82.87.60

Хамгаалалт бүхий төмөр замын дагуу барьна. Зээрнээс өөр нүүдэлсээд байх амьтан бадаг юм уу. Мэдээж хийн хоолойд хатуу хяналт тогтооно энэ нь ч зөв.Манай ядуу эдийн засагт маш хэрэгтэй төсөл .Бид өөрсдөө хүсэлт тавьж хийлгэсэн.Одоо эсэргүүцээд хэрэггүй Хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж оролцох ёстой..

Avatar

ЗОЧИН 2021-03-11 122.201.24.187

ОРОС ИВАНЫ ХОШГОРУУЛАЛТАНД АВТЧИХ ЮМ ДАА. НААД ОРОС БААВГАЙ ЧИНЬ МАНАЙ БАРУУН, ЗҮҮН ХОЁР ТАЛААР ХИЙН ХООЛОЙГОО ХЯТАД РУУ ЯВУУЛЧИХААД ЯКУТ БИЛҮҮ ТУВАД БАЙГАА КОКСЖИХ НҮҮРСЭЭ ЗӨӨХ ТӨМӨР ЗАМАА ХЯТАДТАЙ ХОЛБОЖ МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ХААЧИХААД, МАНАЙХААР ӨӨРТӨӨ ЯМАР Ч АШИГГҮЙ ХИЙН ХООЛОЙ ЯВУУЛЛАА ЮУ, ҮЛГЭР, БАТТУЛГЫН ХОШГОРУУЛАЛТ ШҮҮ ДЭЭ.ОРОС УГААСАА МАНАЙХЫГ ЯДУУ ХЯТАЛ ОРОСЫН ХООРОНД ЁС ТӨДИЙ ТУСГААР ТОГТНОСОН ЖИЙРГЭВЧ УЛС БАЙЛГАХ БОДЛОГЫГ 100 ЖИЛ ЯВУУЛЖ БАЙГАА ШҮҮ.

Avatar

Зочин 2021-03-11 202.9.40.199

Манайд хоолой байна гэдэг чинь бид Орос улсын тодорхой хэмжээгээр гартаа барина гэсэн үг. Газыг нь хятад руу явуулахгүй хааж болно. Гэхдээ яаж ч бодсон ашиг нь манай улсад асар их юм. Үүнийгээ бодоод яаралтай бариул. Дайснууд төслийг зогсоохоор янз бүрийн ажиллагаа хийж юм бичнэ түүнийг бүү тоо, урагшаа

Avatar

санаа 2021-03-11 112.72.8.90

мордохын хазгай гэдэг шиг хаах маах ч гэх шиг тэнэг сэдэл бүү үүсгээрэй.

Avatar

Зочин 2021-03-11 202.179.26.37

haah gej oroldvl Mongol uls budaa bolon arjigdah baih

Avatar

Зочин 2021-03-11 202.9.40.199

Яаж ийж байгаад энэ төслийг хэрэгжүүлж хурдхан л хоолойг өөрийн нутгаар тавиулбал жил бүр татвар хэлбэрээр зүгээр мөнгө орж ирэхээс гадна монголчууд бид хямд газаар хангагдана. Харин манай Горгаз, Дашваанжил компанийн ашиг жаахан буурах байх. Тэглээ гээд энэ төслийг хэрэгжүүлэхийн эсрэг ярьж бусдаар янз бүрийн юм бичүүлээд хэрэггүй.

Avatar

Haana ? 2021-03-11 172.58.236.207

bolsoniig heldeggui medee baij bolohgui shuu dee

Avatar

Зоин 2021-03-11 66.181.161.42

Энэ ч Путиний найзуудын мөнгө угаах л төсөл шд . СС1 хоолой хэдийгээр жилд 30 трбм м3 хий дамжуулах хүчин чадалтай боловч Хятадууд 5 трбм м3 ийг л авч байгаа .. Илүү хэрэггүй л гэдэг юм гэсэн .

Avatar

Зочин 2021-03-11 66.181.180.111

hyatadiin heregtsee asar ih bolj bnaa. ted jil bvr osoj bui heregtseegee hangaj chadahgui bna.orosiin hii hooloi baridag kompaniud odoogoor tom tosol bhgui tul ene tosol asar ih ajil garan daa..

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-03-11 202.9.46.192

хийн хоолой бидэнд маш том бэрхшээл авчирч ч магад нэг ёсондоо оросын дөнгөнд орох магад оросууд хийн хоолойгоор европыг атгаж байгаа украйн бол уяагдсан нохой шиг байдаг мана бүх улс төр эдийн засгийн асуулуудад оросын эрх ашиг хадгалагдаж байх болчихнодоо бараг хэрэггүй л санагдаад байгаа юм манайх өөрсдөө нүүрснээсээ хий гаргаж авах чадахгүйм байхдаа

Avatar

Зочин 2021-03-11 66.181.180.111

nogoo muu ardchilsan geh hurliiz g*** uu dee..

Avatar

Зочин 2021-03-11 83.25.146.13

Hiatad hii avahgui gez zarlaad bhad ene alialagchid bolimoor jum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж