2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 445,484,049.83 төгрөгийн үнийн дүн бүхий 972,546 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр дархан" ХК (TEE+14.98%) болон "Монгол шуудан" ХК (MNP +14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -7.41%) болон "Мик холдинг" ХК (MIK -5.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 254,460 ширхэг нэгж эрхийг нийт 44,768,109 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.35 хувиар буурч, 33272.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,572,025,821,076.45 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ