1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна | News.MN

1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна

1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 297 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байв. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 21 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 76 буюу 26.3 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар, 54 буюу 18.7 хувийг өргөдөл гомдлын явцын талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-11 66.181.188.245

ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ЮМ БОЛ?
ЭЗЭНТЭЙ ӨГҮҮЛБЭР БИЧИЖ БАЙГААЧ
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙНХЭЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж