АТГ-аас сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

АТГ-аас сургалт зохион байгуулав

 

Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн долоо хоног бүрийн пүрэв гаригт өөр хоорондоо мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах тусгайлсан "Мэдээллийн цаг" арга хэмжээг тогтмол зохион байгуулж иржээ. Өнгөрсөн долоо хоногийн "Мэдээллийн цаг"-аар Гадаад хэргийн яамны албаны хүн  "Монгол Улс болон бусад орны харилцаа"-ны талаар мэдээлэл өгсөн бол энэ удаа АТГ-ын мэргэжилтэн Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч харилцан ярилцав. Энэ удаагийн сургалтад яамны бие бүрэлдэхүүнээс гадна харъяа аж ахуй нэгжийн удирдлагууд оролцсон юм. Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах, мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгуулсан юм. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаяр Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжүүлэх явцад тохиолдож байгаа зарим зөрчлийг ярьсан. Тухайлбал, төрийн зарим албан тушаалтан орон нутагт ажиллахдаа орон нутгийн удирдлагуудаар зочид буудлаа даалгуулж, дайлуулж цайлуулж, бэлэг авах нь олон байна. Энэ нь эргээд зөрчил үүсгэж байгаа тухай, түүхт ой нь тохиож байгаа зарим төрийн байгууллага хувийн аж ахуй нэгжээс хандив авахаар хүсэлт явуулсан зөрчил илэрсэн тухай ярьсан. Хандив гэдэг бол сайн дурын өглөг. Үүнд хүсэлт явуулах ёсгүй. Сайн дураараа хандивлахыг нь бол хүлээн зөвшөөрнө" гэхчилэн ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх тухай сургалтаар онцолж байв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж