Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой | News.MN

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгуулага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хийгээд төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.

Тус уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлт оновчтой, зөв явах ёстой. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2021 оны эцсээр УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар үе шаттай ажлууд хийж байна. Үе үеийн Хотын дарга нарын толгойны өвчин энэ байсан. Бид алдаа, оноо, болж бүтэхгүйгээ шүүмжилж, урагшаа харж явахгүй бол бүх болохгүй, бүтэхгүйг хотын дарга нар хийчихсэн мэт ярьж болохгүй. Улаанбаатар хотод эрх зүйн реформ, үүнийг дагасан эдийн засгийн реформ, засаглалын зөв реформ хэрэгтэй. Тэгж чадвал бид хотоо хот шиг болгож, дэлхийд өрсөлдөх Улаанбаатар болж чадна.

Манай барилгын компаниуд барилга бариад сурчихсан. Барилгаа гүйцэтгэл сайтай хийж дуусгах туршлага, чадвар, чадамжийг хуримтлуулж чадсан. Энэ бол чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжсэн, хувийн хэвшлээ дэмжсэний үр дүн. Эдийн засаг, бизнестэй холбоотой асуудалд маш тодорхой бөгөөд оновчтой байдлаар шийдлээ гаргаж, аж ахуйн нэгжүүдтэйгээ хуулийн хүрээнд гэрээ байгуулж ажиллах ёстой. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах ажлын санаа болон сэдэл зөв байсан ч гүйцэтгэл дээр алдсан. Бид алдааг нь засаж, төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг улам эрчимжүүлэх ёстой” хэмээн ярилаа.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Тэд 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10827 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгчид Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Гурван талт гэрээний хэрэгжилт, Барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, Хөрөнгө оруулалт, санхүүжилт гэсэн дөрвөн чиглэлээр санал хүсэлтээ холбогдох хүмүүст уламжилсан юм. Уулзалтын үр дүнд төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллахаа мэдэгдэж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-11 66.181.183.66

Дандаа өндөр барилга бариад бх хэрэггүй өндөр намын зохицол байдаг даа. Тэгээд дахин төлөвлөж байгаа газар чанаргүй хөгийн байр барих юмаа. 3 жилийн дараа навсайчихдаг. Чанартай дөнгүүр юм хийх хэрэгтэй. Ер нь л оршин суугчид өөрсдөө төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллаж ая тухтай хорооллоо бүтээлцсэн нь дээр дээ. 2-3 давхар хаус дийлэнх нь байвал гоё

Avatar

Зочин 2021-03-11 66.181.183.66

Завааруулаад баахан өндөр байшин шавуулаад бх хэрэггүй бхөө. Тэрүүхэнд нь аятайхан хаус хороолол болгож болохгүй юм уу. Ус, бохироо шийдчихвэл. Нарны жрчим хүчээр бол халааж болох юм шиг бгаан. Тэгээд зам, орц гаруыг нь сайжруулаад. Өндөр барилга цөөн барих хэрэгтэй. Бас орчныг нь зохион байгуулчихвал өөрсдөө мод зүлгээ тарьчих бхөө

Avatar

Ард түмэн 2021-03-11 202.55.188.89

Эргүү Сумъяабазар том юм ярьж солиорхынхоо оронд ЭМЯ-ны гаргасан 28 хоногийн хөл хориог дэмжихгүй яасан юм бэ? Өнөөдөр 169 илэрлээ. Маргааш 200 илрэнэ. Нөгөөдөр 300. Энэ янзаараа эмнэлэг ачааллаа дийлхээ байж гэрээр эмчлэгдэхэд хүрнэ. Хэрвээ гэрээр эмчлэгдхэд хүрвэл Бүх хүн 100% хариуцлагаа ухамсарлаж чадахгүй учраас халдвар маш эрчимтэй тархаж Америкчуудын араас орлоо. ОГЦОРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЭРДЭМТДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНС!!!

Avatar

Tsetsegmaa 2021-03-11 202.126.88.192

Ger horoololiig barilgajuulah n mash zub bolobch ger horoololin gazrig het dooguur unelj ba hotin A busad tubiin bairshiltai hashaa baishingaa 40 sayr uneluuleed hotin zah niseh buyantuhaid bair ugnu gene bas deer n 30 say nemj tul geh jisheetei hen urund orohiig huseh um be ger horoolold chin ihenh n tetgebriin nastaichuud goldu amidardag uuniig bodoltsoh n deer baihaa tetgebriin ulsuud chin bairaa ur huuhedtei uguud ger horoolol ru shiljsen gedgiig martaj bolohgui shu

Avatar

Зочин 2021-03-11 64.119.17.191

Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд тухайн хороололд нь дэд бүтэцийг нь шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Цэвэр бохир усны шугамыг нь найдвартай зөв барьж өгөөд одоо амьдарч байгаа тэр газар нь 2-3 давхар сайхан цэвэрхэн орон сууцууд барьж, газраа чөлөөлсөн айлуудыг оруулах нь зөв. Түүнээс биш хотын төв, болон Зайсан бусад үнэтэй газар барьсан орон сууцанд гэр хорооллынхон тэр болгон орж чадахгүй. Тийм болохоор гэр хороолол хумиглах биш яг л хэвэндээ бүүр эсрэгээрээ тэлээд байна.

Avatar

Зочин 2021-03-11 202.9.46.68

mun ch olon jil yarij bn, uragshilsan zuil barag bhgui, songuuliin sedev yum uu daa. Ger horoolliin ailuudad tsever bohiriin shugam oruulah heregtei. barilga barih zuvshuurliig zuvhun ger horoolold ug, tegvel hotiin tuvduu het tuvlurul uusehee bolino.

Avatar

Зочин 2021-03-11 202.9.40.199

Гэрт амьдардаг хүмүүсийн тоог эрс цөөлвөл ядаж соёлтой болохоос гадна үр хүүхэд нь эрүүл саруул өсөх юмдаа. Хотын төвөө барилгажуулж захаар л гэр хорооллыг үлдээе. Цаашдаа хэрэггүй. Үе үеийн дарга нар энэ ажлыг хэрэгжүүлэхдээ маш муу ажилласан.

Avatar

зочин 2021-03-11 64.119.17.188

Наад үгээ 8 жил тоть мэт давтлаа. Хэзээ больж түмнийг амраах юм болдоо.

Avatar

Зочин 2021-03-11 202.9.40.204

Газар хүчтэй шилгээх цагт гэр хороолол л амь хоргодох газар болно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж