Хятад улс 14-р таван жилийн төлөвлөгөөгөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Хятад улс 14-р таван жилийн төлөвлөгөөгөө баталлаа

Хятад улс 14-р таван жилийн төлөвлөгөөгөө баталлаа

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг өнөөдөр /2021.03.11/ баталжээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр, энэ удаагийн чуулганд 2953 төлөөлөгчдөөс 2896 нь оролцсон бөгөөд хурлын ирц санал хураалт болоход хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бүрдсэн байна.

13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дөрөвдүгээр чуулган, Хятадын Ардын УТЗЗ /Улс төрийн зөвлөлдөх зөвлөл/-ийн хурлын  дөрөвдүгээр чуулган Бээжин хотноо энэ сарын сарын 4-11-ний хооронд зохион байгуулагдлаа.

Дотоодын эдийн засгийн нөхцлийг сайжруулах, технологийн шинэчлэл, үндэсний аюулгүй байдлыг бататгах, хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5,5 хувиас хэтрүүлэхгүй байх, хот суурин газрын оршин суугчдын тоог нийт хүн амын 65 хувьд хүргэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний салбарын төсвийг долоон хувиар нэмэгдүүлэх, Бүс ба зам санаачилгыг илүү өргөжүүлэн тэлж, сурталчлах зэрэг үндсэн зорилтуудыг тавьжээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс ирэх жилүүдэд цар тахлын дараах сэргэлтээр дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгална гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Шинэ таван жилийн төлөвлөгөөнд анх удаа ДНБ-ий өсөлтийн тодорхой тоо заагаагүй бөгөөд өсөлтийн доод хязгаараас бууруулахгүйгээр жил бүр тодорхой нөхцлүүдийг үндэслэн зорилт тавихаар болжээ. Өмнөх буюу 13 дахь таван жилийн төлөвлөгөөнд (2016-20) ДНБ-ний дунджаар 6.5 хувиас дээш өсөлтийн зорилт тавьсан. Эхний гурван жилд ДНБ-ий өсөлт 6.5 хувиас дээш хадгалагдаж байсан бол Covid-19 тахал таван жилийн дунджийг 5.7 орчим хувьд хүргэсэн байна.

Мөн энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөнд анх удаа үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх, хүнс, эрчим хүч, санхүүгийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгоход чиглэсэн хөгжлийн аюулгүй байдлын тусгай хөтөлбөрийг баталснаараа онцлог болж байгаа аж.

Эх сурвалж: Global Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж