ОХУ “Twitter”-ийг хаах гэж байгаад Засгийн газрынхаа сайтыг хаажээ | News.MN

ОХУ “Twitter”-ийг хаах гэж байгаад Засгийн газрынхаа сайтыг хаажээ

ОХУ “Twitter”-ийг хаах гэж байгаад Засгийн газрынхаа сайтыг хаажээ

ОХУ “Twitter”-ийг хаах гэж байгаад Засгийн газрынхаа сайтыг хаажээ

ОХУ-ын эрх баригчид өчигдөр /2021.03.10/ “Twitter” цахим сүлжээг хязгаарлахдаа санамсаргүйгээр Засгийн газрынхаа вэбсайтыг хаасан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, Кремлийн kremlin.ru болон өөр хэд хэдэн вэбсайт руу хандах боломжгүй болжээ.

“Twitter”-т нийтлэгдсэн видео, фото мэдээллүүдийг харагдахгүй болгохын тулд тус компанийн t.co богиносгосон интернэт хаягийг хаасан ба энэ нь бусад “t.co” текст орсон сайтуудыг ажиллахгүй болгоход нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээ нь, Microsof[t.c]om гэх сайт мөн дээрх хязгаарлалтад өртжээ. Харин Засгийн газраас төрийн албаны сайтуудад гарсан алдаа “Twitter”-ийн хязгаарлалттай огт холбоогүй гэж мэдэгдэл гаргасан байна.

Хориотой агуулга бүхий материалуудыг устгах шаардлагыг нь хүлээж аваагүй тул Оросын Засгийн газар тус улсаас “Twitter” сүлжээ рүү орох хурдыг удаашруулж, хязгаарласан юм. Ингэснээр тус сүлжээнд нийтлэгдсэн зурагт болон бичлэгэн мэдээллүүдийг үзэхэд хүндрэл учруулах зорилготой байв. ОХУ нь дотоод интернэт сүлжээгээ шаардлагатай тохиолдолд гадаад ертөнцөөс тусгаарлах хуулийг 2019 онд баталж байсан билээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2021-03-11 103.26.194.206

ХАМАГ ЮМАА ХААГААД БИЕ БИЕНЭЭ АЛААД ЭХЛЭЭСЭЙ

Avatar

Зочин 2021-03-11 202.126.89.216

Чи чинь ингэхэд хүнүү юу вэ

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.181

mash zuv mongold ch gsen haah heregtei

Avatar

ҮНЭН 2021-03-11 103.26.194.206

Г И Ч И Й ЮМ ДАА ЧИ

Avatar

Зочин 2021-03-11 202.131.236.138

Манай Тулга ах Монголын Путин болоод энэ сошиал сүлжээнүүдийг бүгдийг нь хаагаад олон долоон юм хуцаад байгаа оркуудыг цаазлах хууль батлаасай. Монгол маань ялж явна

Avatar

Dungunduu 2021-03-11 172.58.236.207

Oroh durtai uher baih yumaa

Avatar

/*-*/ 2021-03-11 49.0.142.40

МАН-ын Мие овогтой сүхдүүлсэн үхэрний төрөл садан нь юм байгаа биз дээ чулч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж