Цагдаа нар хэлний мэдлэгээ дээшлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Цагдаа нар хэлний мэдлэгээ дээшлүүлж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм.

Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна.  Энэ удаагийн сургалтыг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулж буй ажээ. Цагдаа нар сургалтын хугацаанд өөрийгөө болон бусдыг танилцуулах, мэндлэх, тусламж хэрэгтэй эсэхийг асуух, зөвлөмж өгөх, байр, байршил заах зэрэг харилцан ярианы энгийн мэдлэгийг 14 хоногийн эрчимжүүлсэн сургалтаар олж авах юм байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж