Зуунмод суманд Covid-19-ийн нэг тохиолдол нэмж батлагджээ | News.MN

Зуунмод суманд Covid-19-ийн нэг тохиолдол нэмж батлагджээ

Зуунмод суманд Covid-19-ийн нэг тохиолдол нэмж батлагджээ

Зуунмод суманд Covid-19-ийн нэг тохиолдол нэмж батлагджээ

Төв аймгийн Зуунмод суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох нэг иргэнээс Covid-19 илэрч, нийт 16 тохиолдол болжээ.

Өнөөдрийн байдлаар "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариу бүрэн гарч дууссан байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн гар утсанд хариу ирээгүй тохиолдолд 70275450 утсанд холбогдож мэдэгдэхийг тус аймгийн Шуурхай штабаас мэдээлжээ.

Төв аймгийн Зуунмод суманд өнгөрсөн Лхагва гаригт Covid-19-ийн найман тохиолдол нэмэгдэж, нийт 15 тохиолдол батлагдсан билээ. Иймд тус аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас иргэдээ амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж