Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2021 оны эхний хоёр сард Монгол Улс 954.8 мянган баррель боловсруулаагүй нефть экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 65 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Экспорт мөнгөн дүнгээр 50.1 сая ам.долларт хүрчээ.
Оны эхний хоёр сард нийт эрдэс бүтээгдэхүүний импортын 83 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн бөгөөд гадаадаас 147.2 сая ам.долларын 297.2 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн авсан байна.
2021 оны эхний сард газрын тосны экспорт биетээр 519.2 мянган баррельд хүрч, мөнгөн дүнгээр 25.5 сая ам.доллартай тэнцсэн. Орлогын дүнгээр газрын тосны экспорт өнгөрсөн сард 50.6%-иар өссөн дүнтэй гарсан билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ