Дэлхийн 16 орны цэргийн алба хаагчдаас Монгол цэргүүд манлайллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн 16 орны цэргийн алба хаагчдаас Монгол цэргүүд манлайллаа

 

Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс амжилтын мэдээ ирлээ. Манай цэрэг эрчүүдтэй хамт Шинэ Кабул баазад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд буухиа гүйлтийн тэмцээн болон хүндийн өргөлтийн тэмцээн зохион байгуулагджээ. Тэмцээнд 16 орны 36 баг тамирчид оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын цэргийн багийн холбоочин, ахлагч Э.Батсүх, дэд ахлагч З.Отгонхүү, дэд ахлагч П.Ууганбаяр нар дэлхийн орнуудын цэргүүдийг ардаа орхиж II байранд шалгарчээ. Харин "Хүндийн өргөлт”-ийн тэмцээнд Монголын цэргийн багаас 10 тамирчин оролцсон бөгөөд  дэд ахлагч Ч.Мөнхболд, хөнгөн жингийн ангилалд дэд ахлагч Г.Баасан нар тэргүүн байр тус тус эзэллээ.

 

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ний ажиллагаа болон АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” ажилагаа нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болж, НАТО-ийн хүчний тэргүүлсэн  “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа 2015 оны 01 дгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Ажиллагааны зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-ийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж