Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-аас түр зогсооно | News.MN

Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-аас түр зогсооно

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-аас түр зогсооно

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан. Иймд  2016 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн 60 хоногийн хугацаанд түр зогсоох тул дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай болохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн иргэний цахим үнэмлэхээ эртнээс захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг тус газраас анхааруулж байна.

А.ШАРАВ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-14 202.72.245.252

Энэ МАНАН Монголын улс төрөөс хэзээ арилах бол. Өөрөө сарнихгүй бол хэзээ нэгэн цагт бүр ч аюултай юманд хүргэж байж арилах зүйл тохиолдох вий гэж үнэхээр сэтгэл зовниж байна. Ард түмэн минь ямар ч хувилбараар сонгууль явсан гэсэн хүний хуучин, дээлийн шинэ нь гэдэг ч юмуу, эсвэл таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэхчилэн тийм тэнэг зарчмаар л сонголтоо бүү хи йгээрэй дээ. Үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож, энэ бузрын олигархуудаас л салцгаая эх орноо аврая Монголын тэнгэр цэлмэг байг улс төр нь цэвэр байг

Avatar

Шилжигч 2016-04-14 180.149.93.14

санал өгөхгүй л байна биз, шилжүүлэх л хэрэгтэйшд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж