Сахарын цөлөөс дэлхийгээс хөгшин гаригийн хэлтэрхий олджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Сахарын цөлөөс дэлхийгээс хөгшин гаригийн хэлтэрхий олджээ

Сахарын цөлөөс дэлхийгээс хөгшин гаригийн хэлтэрхий олджээ

Эрдэмтэд сахарын цөлөөс олдсон солирын үлдэгдлийг дэлхий үүсэхээс өмнө нарны аймагт байсан гаригийн хэлтэрхий хэмээн үзэж байна. Тус солирыг өнгөрсөн оны хавар Сахарын цөлөөс олсон бөгөөд түүнийг хамгийн эртний чулуу хэмээн үзжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар эл олдвор дэлхий хэрхэн үүссэнийг ойлгоход чухал ач холбогдолтой аж.

Солирыг Жан Аликс Барритаар ахлуулсан Францын Үндэсний шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд олж, EC 002 хэмээн нэрлэсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олддог бусад солироос тэс өөр гэдгийг анзаарчээ.

Тухайлбал, EC 002 солир маш өндөр настайгаас гадна дэлхий дээр байтугай сансарт нэн ховор тохиолддог бодисоос бүтсэн аж. Дэлхий дээр унадаг ихэнх солирууд базальтаас тогтсон байдаг. Харин EC 002 солирын 58 хувь нь цахиурын давхар ислээс бүрджээ. Энэ нь тэрхүү солир дэлхий дээрхтэй ижил тектоникийн хавтангууд хоорондоо үргэлж мөргөлдөх хөдөлгөөнд байдаг гаригаас эмтэрч үлдсэн гэдгийн баталгаа болох нь.

Түүнчлэн эрдэмтэд солирын насыг 4.565 тэрбүм жил хэмээн тооцоолжээ. Харьцуулж үзвэл, дэлхий 4.543 тэрбум жилийн өмнө үүссэн билээ. EC 002 солироос өмнө түүнээс 1.24 сая жилээр залуу солирыг дэлхий дээр унасан хамгийн эртний солир хэмээн үзэж байв.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж