Иргэдээ буудахаас татгалзсан мьянмар цагдаа нар Энэтхэг рүү дүрвэжээ  

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Иргэдээ буудахаас татгалзсан мьянмар цагдаа нар Энэтхэг рүү дүрвэжээ  

Иргэдээ буудахаас татгалзсан мьянмар цагдаа нар Энэтхэг рүү дүрвэжээ   

Мьянмар улсад өнгөрсөн сард төрийн эргэлт гарч, армийнхан төрийн эрхийг гартаа авсан билээ. Харин энгийн иргэдийнхээ эсрэг буу шагайхаас татгалзсан хэсэг цагдаа нар хөрш Энэтхэг улс руу дүрвэсэн байна. Тэдний зарим нь эхнэр хүүхэд, гэр бүлийн хамт зугтаж чадсан бол зарим нь ар гэрийнхнээ үлдээгээд Энэтхэгийн хил давжээ.

Цэргийнхэн төрийн эрхийг хүчээр авснаас хойш олон мянган иргэн эсэргүүцэн жагссан бөгөөд эдгээр жагсаалуудын үеэр цагдаа, хүчний байгууллагууд 60 гаруй энгийн иргэний аминд хүрч, 1800 гаруй хүнийг баривчилсан байна. Төрийн эргэлт болсноос хойш нийт 100 гаруй иргэн амь насаа дэнчин тавин Энэтхэг рүү дүрвэжээ.

НҮБ, АНУ болон бусад олон улсын байгуулллагууд Мьянмарт болж буй улс төрийн хямрал, армийнхан энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж буй явдлыг эрс буруутгаж, цэргийн албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж