Шүүгчдийг хямд орон сууцад хамруулна

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг хямд орон сууцад хамруулна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн орон сууцны корпорац хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, Тамгын газрын дарга Б.Энхзул нар оролцов.

2016-2018 онд хэрэгжүүлэх энэхүү санамж бичгийн зорилго нь шүүгч, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах үүднээс ТОСК-оос хэрэгжүүлж буй хямд үнэтэй болон түрээсийн орон сууцанд хамруулах, шүүгч ажилтан өөрийн эзэмшлийн орон сууцтай болох зорилтыг хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2”, “Эко яармаг”, орон нутагт хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц төсөл” зэрэгт шүүгч, ажилтнуудыг хамруулах квотыг тогтох, инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, тохилог орчин, техник, технологийн орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан орон сууц, хотхон байгуулаж, шаардлага хангасан орон байраар хангах, бүтээн байгуулалт явагдаж буй газар нутагт байрлах шүүхийн Тамгын газартай хамтран ажиллах юм.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж