Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ | News.MN

Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ

Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ

Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ

Конго улсад нийт хөрснийх нь 90 хувь алтнаас бүтсэн уул илрүүлсэн даруйд нутгийн иргэд уулыг сэндийчиж эхэлжээ. Улмаар эрх баригчид тухайн тосгон дахь бүх алт олборлох үйл ажиллагааг түр хугацаанд хориглосон байна.

Тухайлбал, Конго улсын өмнөд нутгийн Кивү мужид байрладаг Лухихи ууланд нутгийн иргэд цугларч, хүрзтэй нь хүрзээрээ, хүрзгүй нь гараараа хайр найргүй ухаж, шороог нь шуудайлан харьж, угааж эхэлжээ. Учир нь хоёрдугаар сарын сүүлээр тус уулыг асар их алтны нөөцтэй орд газар хэмээн тодорхойлжээ.

BBC агентлагийн холбоотон Тори Песиний мэдээлснээр тус уулын 60-90 хувийг алт бүрдүүлж байгаа аж. Тус нээлтээс хойш нутгийн иргэд бусдаасаа өрсөж аль болох их алт олохын төлөө эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн байна. Улмаар Кивү мужийн уул уурхайн сайд Венант Буруме Мухигирва тосгоны иргэдэд ууланд алт олборлохыг хориглохоос өөр аргагүйд хүрсэн байна. Тэгэхдээ тэрбээр тосгоны бүх алт олборлогч, энгийн иргэд, наймаачид, зэвсэгт хүчнийхнийг Лухихи уулын ойролцоогоос холдохыг тушаасан байна.

Конго улс газар доорх байгалийн баялагаараа олон улсад алдартай ч ихэнх орд газруудыг зэвсэгт бүлэглэлүүд эзэмшдэг юм. Эх сурвалжуудын мэдээлснээр зэвсэгт бүлэглэлүүд газар доорх баялагийг олборлон зарж, олсон мөнгөөрөө цэргүүдээ цалинжуулах, зэвсэг худалдан авах замаар хөлждөг гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ГайхмаарГайхмаар
35
ТэнэглэлТэнэглэл
33
ХарамсалтайХарамсалтай
29
БурууБуруу
26
ЗөвЗөв
26
ХахаХаха
26
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-11 146.115.161.230

Алтаар биш төмрөөр баян улж хөлждөг юмаа. Монгол ч эдний араас яваад байсан. Одоо ч зуузай холбоо биз дээ

Avatar

Зочин 2021-03-11 202.126.90.85

Нэг авилгачин нь идэж байснаас нийтээрээ ингээд идчихсэн нь дээр

Avatar

Зочин 2021-03-11 211.36.141.38

boljdee yadarsan ard tumend bid bol buur doloon dor shuu ali hediin ter uulandaa negiigee alaad alaltsaad uhej hatatsgaagaad l dairch bga

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.96

Ядарсан ард түмэн хэзээ ч алт ухаж чаддаггүй юм. Зэвсэгт бүлэглэл, алан хядагчид орж ирээд хүйс тэмтэрч байгаад л ухана. Хамгийн боломжит хувилбар бол стандарт хангасан компани оруулж ирээд татвараа авах шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-11 202.55.188.84

ш** п.да хүрзээр ухаж усаар ялгаж болоод байгаа юмыг юун компан бэ харин хүн болгон тэнцүү хувааж авахыг нь зохицуулчих гээч

Avatar

Зочин 2021-03-11 2.220.80.118

Энэ улс ч одоо бүр сүйрчээ…

Avatar

Лаларуудаа 2021-03-11 58.142.204.16

Манайх удахгүй эдний араас орлоо

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.47

Odoo erh barigchid ni mongoliin erh barigchidt adil ym uzeegui malnuud nuguu undesten damnasan korporatsi amerik kanadiin hulgaich nart avilgal avch zaraad uursduu urtei booliin niigemtgee uldene

Avatar

Түмэндэмбэрэл 2021-03-11 192.82.71.168

Энэ их алт гарч байгаа нь мөдхөн дэлхийн алтны ханшийг үнс болгоно гэдгийг манай алт олборлогчид хир зэрэг ойлгож байгаа болдоо. Үнэхээр баялага орд юм аа. Одоо өөр өөрсдийнхөө гар дээр байгаа алтыг яаралтай борлуулах хэрэгтэй. тун удахгүй алтны кризис болно. Бүх дэлхийн мөнгөний ханш унана. Ганц Конгод ийм байгаа юм бишээ. Сомали гэдэг улсад мөн ижил маш их нөөцтэй орд илэрсэн, Тэнд Орос Хятад, Америк зодолдохоор бэлтгэж байна.

Avatar

Zochin 2021-03-11 66.181.161.115

Altnii xansh xezee ch uns boloxgui batalchii

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.121

Өөрөө зөв бичдэг болсны дараа бусдыг шүүмжил.

Avatar

Зочин 2021-03-11 65.49.38.139

манай улс бас ийм болцон байгаа

Avatar

ҮНЭН 2021-03-11 103.26.194.206

БОЛЖ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2021-03-11 66.181.189.209

ХҮН АРД НЬ ЯДУУ БОЛОВСРОЛ ТААРУУ УЛСАД БАЙГАЛИЙН БАЯЛАГ ИХ БАЙХ НЬ САЙХАН ЗҮЙЛ БИШ. ОЛСОН АЛТ НЬ БААС БОЛООЛ ДУУСНА. БАЯЛАГ БҮТЭЭДЭГ УЛС Л ХӨГЖИЖ БАЙНА ДА. ӨНӨӨДӨР ЦЭРЭГ АЙРМААР БУС БОДЛОГО ЭДИЙН ЗАСГААР НЬ УЛС ОРНЫГ ЯДУУРУУЛЖ БАЙНА. ИЙМ ЯДУУ УЛСАД ЭВ НЭГДЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖ ОЛОН ШАШИН БАЯН ХООСНЫ ЯЛГАА УЛАМ ИХСЭЖ ҮЗЭЛ БОДЛООРОО ТАЛЦСАН ОЮУНЫ ХУВЬД УЛАМ ЯДУУРСАН УЛС БОЛНО. УХААНТАЙ УДИРДАГЧ ЗӨВ ХҮМҮҮС БАЙВ ТЭДНИЙГЭЭ ҮРГЭЛЖ УНАГАЖ ҮГҮЙ ХИЙХ БОДЛОГО Л ЯВДАГ.

Avatar

Зочин 2021-03-11 202.21.108.27

Христийн шашинтай, франц, англи хэлтэй, Франц, Английн колони байсан Конго нэртэй хоёр улс хэрхэн өөрсдийнхөө түүх, соёл, уламжлалыг мартаад ийм хүмүүс болсныг сайн харна биз. Манайхан ч бас христийн шашинд ороод, англи хэлтэй болчихвол хөгжинө гээд байдаг нь гадаадынхны явуулга гэдгийг мэдэж байх хэрэгтэй шүү.

Avatar

onom 2021-03-11 192.82.67.198

Газрын баялагтай орон ядуу орон. Манайд ч бас байдал сайнгүй л байна. Гадны компани бүхэн сайн, тэд л аврал юм шиг харж болохгүй. Түүний тод жишээ нь РИО, Centerra Gold зэрэг компаниуд. Бороо гоулд гэдэг уурхай монголоос 3.2 тэрбум долларын 57 орчим тонн алт олборлоод Монголд нийтдээ 120 сая доллар татвар болон бусад хэлбэрээр төлсөн байдаг. ө.х. нийт олборлосон баялгийнхаа 3 хүрэхгүй хувийг монголд татвар төлбөр хэлбэрээр үлдээсэн гээд боддоо. Цалин өгсөн байх. юу шалиач. Энэ бол луйвар.

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.42

Газрын баялагтай орон ядуу байдгийн тод жишээ энэ. дотроо хагаралтай, дайн байлдаантай байвал гадныханд бүр сайн!

Avatar

Зочин 2021-03-11 192.82.75.131

манайд ч бас бий алтан овоо гээд нэрийн х****л ухаад явахад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж