Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ

Конго улсад 90 хувь нь алтнаас бүрддэг уул илрүүлжээ

Конго улсад нийт хөрснийх нь 90 хувь алтнаас бүтсэн уул илрүүлсэн даруйд нутгийн иргэд уулыг сэндийчиж эхэлжээ. Улмаар эрх баригчид тухайн тосгон дахь бүх алт олборлох үйл ажиллагааг түр хугацаанд хориглосон байна.

Тухайлбал, Конго улсын өмнөд нутгийн Кивү мужид байрладаг Лухихи ууланд нутгийн иргэд цугларч, хүрзтэй нь хүрзээрээ, хүрзгүй нь гараараа хайр найргүй ухаж, шороог нь шуудайлан харьж, угааж эхэлжээ. Учир нь хоёрдугаар сарын сүүлээр тус уулыг асар их алтны нөөцтэй орд газар хэмээн тодорхойлжээ.

BBC агентлагийн холбоотон Тори Песиний мэдээлснээр тус уулын 60-90 хувийг алт бүрдүүлж байгаа аж. Тус нээлтээс хойш нутгийн иргэд бусдаасаа өрсөж аль болох их алт олохын төлөө эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн байна. Улмаар Кивү мужийн уул уурхайн сайд Венант Буруме Мухигирва тосгоны иргэдэд ууланд алт олборлохыг хориглохоос өөр аргагүйд хүрсэн байна. Тэгэхдээ тэрбээр тосгоны бүх алт олборлогч, энгийн иргэд, наймаачид, зэвсэгт хүчнийхнийг Лухихи уулын ойролцоогоос холдохыг тушаасан байна.

Конго улс газар доорх байгалийн баялагаараа олон улсад алдартай ч ихэнх орд газруудыг зэвсэгт бүлэглэлүүд эзэмшдэг юм. Эх сурвалжуудын мэдээлснээр зэвсэгт бүлэглэлүүд газар доорх баялагийг олборлон зарж, олсон мөнгөөрөө цэргүүдээ цалинжуулах, зэвсэг худалдан авах замаар хөлждөг гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ГайхмаарГайхмаар
35
ТэнэглэлТэнэглэл
33
ХарамсалтайХарамсалтай
29
БурууБуруу
26
ЗөвЗөв
26
ХахаХаха
26
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж