Баянүрх дүүргийн "Моннис"-ын хоёр байранд хөл хорио тогтоов | News.MN

Баянүрх дүүргийн "Моннис"-ын хоёр байранд хөл хорио тогтоов

Баянүрх дүүргийн "Моннис"-ын хоёр байранд хөл хорио тогтоов

Баянүрх дүүргийн "Моннис"-ын хоёр байранд хөл хорио тогтоов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо, "Моннис"-ын 123 а, 123 б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авчээ.

Хамгаалалтанд долоон алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Мөн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүлжээ. Эдгээр байрны оршин суугчдаас шинжилгээ авч байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэхийг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос уриаллаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж