Тост, Тосон бумын нурууг хамгаалалтад авна | News.MN

Тост, Тосон бумын нурууг хамгаалалтад авна

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Тост, Тосон бумын нурууг хамгаалалтад авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82 хувь дэмжин баталлаа. Энэ нь Тост, Тосон бумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг УИХ дэмжин баталсан юм.

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой газар аж.

Экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон байна. 

Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байсныг ийнхүү хуулиар хамгаалалтад авлаа.

УИХ дээрх хуулийн төслийг батлахын өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томёоллоор санал хураалган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-14 202.72.245.252

Энэ МАНАН Монголын улс төрөөс хэзээ арилах бол. Өөрөө сарнихгүй бол хэзээ нэгэн цагт бүр ч аюултай юманд хүргэж байж арилах зүйл тохиолдох вий гэж үнэхээр сэтгэл зовниж байна. Ард түмэн минь ямар ч хувилбараар сонгууль явсан гэсэн хүний хуучин, дээлийн шинэ нь гэдэг ч юмуу, эсвэл таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэхчилэн тийм тэнэг зарчмаар л сонголтоо бүү хи йгээрэй дээ. Үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож, энэ бузрын олигархуудаас л салцгаая эх орноо аврая Монголын тэнгэр цэлмэг байг улс төр нь цэвэр байг ирээдүй маань тунгалаг байг эх орон минь ариун байг эцэг дээдэс минь тайван байг тиймүү хүмүүсээ

Зочин 2016-04-14 150.129.143.141

АВНА АВНА Л ГЭХ ЮМ ТЭГЭЭД ХАМГААЛАЛТАНДАА АВААД ӨГӨӨЧЭЭ АЛУУРЧИДАА

Зочин 2016-04-14 45.117.34.4

үнэн үү? хөөе? үнэн бол одоо монголоо гэсэн сайхан залуугийнхаа амийг бүрлэгсэн эздийг ол????

Зочин 2016-04-14 202.70.40.210

Anhni setgegdeld ***** avt, tsutsalsan license uudiin nuhun ulgovor ulsin tusvuus buyu bidnii harmaanaas ergen tulugdunu, songuuliin koko avah ch yahav shuuhdeed tertee tergui tuluhuur garna, huuli batalj bolno garah ur dagavraa toots l do

Зочин 2016-04-14 99.234.64.62

Ийм нүдээ олсон шийдвэр гаргахгүй бол нүдтэй чинь ярина гээд байгаа юм биш үү!!!

Зочин 2016-04-14 99.234.64.62

Үнэн ялна гэж юмны учир олдсоор Уул ухсанууд нь үйл лайгаа эдлэж эхэллээ. Цаад Гачууртаа ч гэсэн эргэн харж тэр нэг амьтаныг ядаж нүдийг нь битгий сохолчихооч өөрсдийнхөө үр ачийн нүдийг ч гэсэн бодох хэрэгтэйш дээ. Энэ олон бөө дотор эрхбиш ганц нэг өлгөөд авчих шидтэн байх нь ойлгомжтой. Ер нь газраар оролдохоо нүгэлт санаагаа толгойноосоо авч хаяж жаал араа харах цаг болжээ!!!

irgen 2016-04-14 103.9.91.214

sain bna baigal orchinii baingiin horoo onts bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж